ПАССИВ БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?
Пассив барилга (Passive house) нь энерги хэмнэлттэй буюу барилгын халаалт болон хөргөлтөд энергийн нэмэлт үүсгүүр бараг хэрэглэхгүй барилгын төрөл юм. Пассив барилга нь энергийн бага хэрэглээтэй барилгаас даруй 75% -аар бага энергийн хэрэглээтэй барилга.
· Пассив барилгын халаалтын болон хөргөлтийн жилийн хэрэглээ нь 15 кВт цаг/ м2 жил байна.
· Халаалт болон хөргөлтийн хэрэглээ хамгийн ихдээ 10 Вт/м2 байна.
· Бага энергийн хэрэглээтэй барилгын энергийн хэрэглээ уламжлалт аргаар шийдэхэд 120 кВт цаг / м2 жил –ээс ихгүй байдаг бол энэхүү хэрэглээг ирээдүйд сэргээгдэх эрчим хүчээр 60 кВт цаг / м2 жил –ээс ихгүй байхаар тооцож байгаа нь Пассив барилгын хэрэглээнд хангалттай нь харагдаж байгаа.
· Пассив барилгын агаар солилцоо нь n50 = 0.6/ цаг –аас хэтрэхгүй байна.
· Пассив барилгын доторх агаарын температур зуны улиралд гадаах температурын харьцаа 10 %-аас ихгүй байна. Пассив барилга гэдэг нь барилгын тогтвортой, өндөр чанартай болон амьдрахад тав тухтай барилгын хийц юм.
· Шинэ үеийн барилгууд нь агаар сэлгэлтээ агааржуулагчийн тусламжтайгаар шийдэж байгаа нь барилга доторх цэвэр агаарын хэмжээнд хангалттай биш байдаг. Барилга доторх цэвэр агаар нь дан ганц тав тухтай байдлаас илүүтэй хүний эрүүл амьдрах хэрэгцээ юм. Дотоод агаарын чанар (Indoor Air Quality) –ийн технологи нь ирээдүйн барилгын нэгэн чухал шийдэх асуудал болж байна.
· Пассив барилгын агааржуулалтын шийдэл нь өндөр үр ашигтай төдийгүй барилгын урсгал зардлыг бууруулах шийдэл юм.
· Пассив барилгын нэг гол ололт нь гадаах цэвэр агаарыг барилгын доторх цэвэр агаарын хэрэглээ болон халаалтанд ашигладгаараа ашиглалтын зардлыг дахин хэмнэх боломж.
· Барилгыг агаараар халаах нь мэдээж маш сайн дулаан тусгаарлалттай барилгад ашигтай байна. Энэ боломжийг Пассив барилга хангаж байгаа нь тухайн барилгын дулааны ачаалал 10 Вт/м2 –аас ихгүй байх ёстой.
Дэлхийн анхны “Пассив барилга”
ХБНГУ-ын Дармштад хотод 1991 оны 10-р сард баригдсан
Эх сурвалж:https://passivehouse.com/
Мэдээ бэлтгэсэн: ФТХ, Хэрэглээний физикийн салбарын ЭШДэдА Ш.Молор