Вэбсайтын цэс
ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО



ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО




Нэгдсэн үндэсний байгууллагын (НҮБ) Уур амьсгалын өөрчлөлтийн 26 дахь хурал (COP26) 2021 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 13-ны хооронд Их Британийн Глазго хотод болж өнгөрлөө.

Уур амьсгалын өөрчлөлтийн 26 дахь хурлын гол хэлэлцсэн асуудал нь дэлхийн дулааралд нөлөөлж буй агаарын бохирдлыг бууруулах талаар байсан. Мөн Олон улсын энергийн агентлагийн (ОУЭА) Дэлхийн эрчим хүчний хэтийн төлөв 2021 (WEO-2021) дээр энэхүү асуудлыг тусгасан.

Олон улсын энергийн агентлагийн (ОУЭА) Дэлхийн эрчим хүчний хэтийн төлөв 2021 (WEO-2021) дээр 2030 он гэхэд дэлхийн 120 гаруй улс хүлэмжийн хийн (CO2) ялгарлаа бууруулах зорилт тавьсан. Хэрэв хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахгүй бол энэ зууны эцэст дэлхийн дундаж температур 2.1 0С –ээр нэмэгдэх төлөвтэй байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди хэлэхдээ: “Энэтхэг улс нь 2030 хүртэл агаарын бохирдлыг бууруулах үе шаттай төлөвлөгөөгөө баталсан бөгөөд 2070 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгоно” гэсэн байна.

Бусад эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 30 хувиар бууруулах амлалт өгсөн байна.

Эдгээр зорилтууд хэрэгжсэнээр энэ зууны эцсээр дэлхийн дундаж температурын өсөлтийг 1.8 0С дотор барих боломжтой болно.

 Уур амьсгалын өөрчлөлтийн 26 дахь хурлын (COP26) гол дүгнэлт нь:

- Дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах, дараагийн арван жилд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. 

- “Нүүрсний цахилгаан станцыг үе шаттайгаар бууруулах”, “Нүүрсний хэрэглээнд татвар оногдуулах”, мөн “2050 гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгох” зэрэг хэлэлцээрийг баталсан.

- Хуралд оролцогч улс орнууд 2022 онд 2030 он хүртэл утааг бууруулах зорилтуудаа шинэчлэн батална. Энэ зорилтдоо Уур амьсгалын өөрчлөлтийн хурлын (COP21) температурын зорилтод нийцүүлэн бэхжүүлэхээр төлөвлөж байна.

 

                                


Эх сурвалж: https://www.iea.org/commentaries/cop26-climate-pledges-could-help-limit-global-warming-to-1-8-c-but-implementing-them-will-be-the-key 

https://ukcop26.org/wp-content/uploads/2021/11/COP26-Negotiations-Explained.pdf

Мэдээ бэлтгэсэн: Энергийн судалгааны лаборатори ЭША Ш.Молор


Бусад мэдээлэл