Вэбсайтын цэс
САНСРЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН СУДАЛГАА
САНСРЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН СУДАЛГАА


САНСРЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН СУДАЛГАА


Их Британи улсын засгийн газар нарны цахилгаан станцын технологийн судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэхээр болсон байна. Энэхүү шинэ судалгааны чиглэл нь сансрын нарны цахилгаан станц юм. Сансрын нарны цахилгаан станц нь нилээн том нарны эрчим хүчний хиймэл дагуулаар нарны энергийг цуглуулан, өндөр давтамжтай радио долгион болгон эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон хүлээн авагч руу дамжуулах юм.

    

                                       


Сансрын нарны цахилгаан станцын судалгааны санааг анх 1941 онд Исаак Асимов гаргаж ирж байсан бол одоо хэд хэдэн улс орнууд хөнгөн жинтэй нарны зай, утасгүй цахилгаан дамжуулах технологийг ашиглан энэ чиглэлийн судалгааг эрчимтэй хөгжүүлж байна. Их Британи улс 2020 оноос энэхүү бат бөх, найдвартай эрчим хүчний эх үүсвэр болох сэргээгдэх эрчим хүчний технологийн судалгааг илүү ихээр сонирхох болсон.

Их Британи улсын энэ чиглэлийн судалгааны ажлыг Frazer-Nash Consultancy толгойлон гүйцэтгэнэ. Уг судалгааны баг нь хэрэглэгчдэд худалдах боломжит эрчим хүчийг дамжуулах системийн инженерийн болон эдийн засгийн судалгаа болон угсарч суурилуулахад шаардагдах инженер технологийн асуудлыг судлах юм байна. Судалгааны ажлын хамгийн гол асуудал нь урьд өмнө нь баригдаж байгаагүй том хэмжээний нарны эрчим хүчний хиймэл дагуулуудыг тойрог замд угсрах, байрлуулах юм.

Их Британийн Сансрын Ангентлагийн Гүйцэтгэх захирал доктор Грахам Турнок (Graham Turnock) “Сансарт нарны эрчим хүчний систем нь дэлхийн хаана ч, өдөр шөнийн аль ч цагт ямар ч үед сэргээгдэх эрчим хүчийг дамжуулж чадна. Энэ нь хэдэн арван жилийн өмнөөс мэдэгдсэн боловч хэдэн арван жилийн турш хэрэгжиж ирсэн санаа юм” хэмээн хэлжээ.

Их британи улс сансар дах гол тоглогчын статусаа улам өргөжүүлсээр, мөн ойрын жилүүдэд жижиг хиймэл дагуулуудыг хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.


Мэдээ бэлтгэсэн: Хэрэглээний Физикийн салбар, ЭШДэА Б.Мөнгөнцацрал

Мэдээний дэлгэрэнгүй:

https://www.solardaily.com/reports/UK_government_commissions_space_solar_power_stations_research_999.html

 

 


Бусад мэдээлэл