Кварк болон
лептон гэх эгэл бөөмс өөр хоорондоо холбогдон илүү том бөөм болох протон,
нейтрон, атом мэтийг үүсгэх замаар бидний эргэн тойронд оршиж байгаа бүх
материйг бүрэлдүүлдэг. Сүүлийн үеийн судалгаанууд эдгээр эгэл бөөмс дээрх мезон,
барионуудаас гадна санаанд оромгүй хачин холбоо үүсгэж болохыг харуулсаар
байгаа билээ.
Үүний нэг нь дөрвөн кварк нэг анти-кваркаас бүрдэх экзотик барион
пента кварк юм. Хэдийгээр 1964 онд Гейлл-Манн, Цвейг нар онолоор таамагласан
боловч тавь гаруй жилийн дараа 2015 онд CERN-ний LHCb коллабраци Pc(4450)+, Pc(4380)+
гэх хоёр пента кварк бүтцийг J/ψp задралаас ажигласан байна.
Энэ оны эхэнд тус коллабраци шинэ үр дүн [1]-ээр Pc(4312)+ нэг шинэ төрөл пента кварк мөн Pc(4450)+ нь Pc(4440)+, Pc(4457)+ гэсэн хоёр резонанс төлөвийн дундаж гэдгийг харуулсан байна. Мөн эдгээр нь хоёр up (u), нэг down (d), нэг charm (c), нэг anti-charm () кваркуудаас тогтож байгаа гэж дүгнэсэн байна. Дараах зурагт пента кваркийн загварыг харуулав.
Зураг 1. Пента кварк (Daniel
Dominguez/CERN).
Цаашдаа
энэхүү нээлт нь бөөмсийн физикийн стандарт загварын нэг үндсэн хэсэг кваркийн
онолын олон нууцуудыг тайлах нэг түлхүүр болох биз ээ.
[1] R. Aaij, C.A. Beteta, B. Adeva, et al.Observation of a narrow Pc(4312)+ state and two-peak structure of the Pc(4450)+ in Λb0→J/ψpK−decays, Phys Rev Lett, 122(2019), p. 222001.
https://journals.aps.org/prl/abstract/10.1103/PhysRevLett.122.222001
2019.11.04
ЭШДаА П.Баттогтох