Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуультaй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2023 оны 02 сарын 09-ний өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирал  доктор (Ph.D), дэд профессор Ж.Хашбат, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал Академич Ж.Даваасамбуу нар хоёр байгуулгын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Хамтын ажиллагааны хүрээнд шинэ материал гарган авах технологи боловсруулах, хамтын оюуны өмч бий болгох, эрдэм шинжилгээ, туршилт, инновацийн үйл ажиллагааны талаар хамтарсан судалгаа хийх, инновацийн бүтээгдэхүүний туршилт, шинжилгээний үр дүн гаргах, эрдэм шинжилгээ, онол практикийн уулзалт, семинар зохион байгуулах, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжийн онцлог байдлын талаар туршлага солилцох, харилцан мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээлэл
ПИ ТООНЫ ӨДӨР
7 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 жилийн өмнө