Вэбсайтын цэс
Эрдэмтэд 70 жилийн түүхтэй “Соронзон долгион нарыг хэрхэн халаадаг вэ” хэмээх тааврын нууцыг тайлах судалгаа хийжээ.
Эрдэмтэд 70 жилийн түүхтэй “Соронзон долгион нарыг хэрхэн халаадаг вэ” хэмээх тааврын нууцыг тайлах судалгаа хийжээ.















    


    Бэлфастын Хатан Хааны Их Сургуулийн эрдэмтэд нарны гадаргын эвдрэлийг илрүүлэх олон улсын багийг удирдаж ажиллаа. Соронзон долгион нь нарны гадаргуугаар дамжин өнгөрөхдөө эвдэрч нарны агаар мандлыг халаадаг төдийгүй мөн нарны салхи татдаг гол түлхүүр нь байж болох юм.

    Нар бол Дэлхий дээрх амьдралыг тэтгэдэг энергийн эх үүсвэр ба үүний талаар бүрэн танигдаагүй олон зүйл бий. Гэсэн хэдий ч Хатан Хааны Их Сургуулийн хэсэг бүлэг эрдэмтэд зарим нууцыг тайлж Байгалийн Физикийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ.

    1942 онд Шведийн физикч, инженер Ханнес Альфвен 1970 онд Нобелийн шагнал авсан бүтээлдээ плазм дээрх соронзон чанарын үйлчлэлээс үүссэн шинэ төрлийн долгион оршин байхыг анх таамагласан байдаг. Түүний энэ таамаглалаас хойш Альфвен долгион нь янз бүрийн эх үүсвэрүүдтэй холбоотой болжээ. Үүнд цөмийн реакторууд, сүүлт одыг бүрхдэг хийн үүл, лабораторын туршилтууд, эмнэлгийн MRI дүрслэл болон ойрын од болох нар орно.

    Эрдэмтэд энэ долгион нь нарны асар өндөр температурыг хэвээр нь байлгахад чухал нөлөө үзүүлж болох юм гэдгийг олон жилийн туршид дэвшүүлсээр ирсэн боловч өнөөг хүртэл баталж чадаагүй байсан юм.

    Хатан Хааны Их Сургуулийн доктор Дэвид Жесс ингэж тайлбарлав: Дэлхий даяар олон жилийн турш олон эрдэмтэд Альфвен долгион нарны гадаргаас дээшээ дээд давхаргуудаа эвдэж дулааны хэлбэрээр асар их хэмжээний энерги гаргадаг гэж таамаглаж байсан. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд эрдэмтэд долгион оршин тогтнож байгааг батлах боломжтой болсон гэвч одоог хүртэл тэдний хөдөлгөөнийг дулаан болгон хөрвүүлэх чадавхитайг нотлох шууд нотолгоо байхгүй байна.

    Хатан Хааны Их Сургуулийнхан: Бид нарны толбон дээрх Альфвен долгионы үйлдвэрлэсэн дулааныг илрүүлж нарийвчлан тогтоох багийг удирдлаа. Энэ онолыг 75 жилийн өмнө урьдчилан таамаглаж байсан боловч бид анх удаа нотолгоотой болсон. Бидний судалгааны ажил нь энэ үзэгдэл эрчим хүчний реактор, эмнэлгийн багаж хэрэгсэл гэх мэт бусад салбарт хэрхэн ажиллах боломжтой ойлгоход шинэ цонх нээж өгч байгаа юм.

















Зургийн тайлбар 1: Нарны гадаргуу дээрх нарны толбоны харагдах байдал, эндээс орчин үеийн эмнэлгийн MRI машинтай төсөөтэй соронзон орны хүчтэй плазмын харанхуйн цуглуулга мэт зүйлийг харж болно. Гэвч энэ бол дэлхийтэй харьцуулж болох нарны хэмжээ (баруун доод буланд дүрсэлсэн дэлхийн хэмжээг харна уу) төдийгүй эдгээр  бүтцүүд нь асар их чадал, энергийг өгдөг. Байгалийн физикийн сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны ажил нь ховор төрлийн нарны толбонуудын төвнөөс үүсэлтэй соронзон долгионы анхны нотолгоо юм.

    Уг судалгаандаа Шинэ Мексикийн Dunn Solar телексоп, мөн үүний зэргэлдээ нэмэлтээр НАСА-ийн Solar Dynamics ажиглалтын цамхагаас өндөр нарийвчлалтай ажиглалт хийж нарны толбон  дээр илрэх хүчтэй орны анализ хийхэд ашиглажээ. Эдгээр нарны толбонууд нь асар хүчтэй орон төдийгүй эмнэлгийн орчин үеийн MRI машинтай төсөөтэй, манай гарагаас хавьгүй том юм.

















Зургийн тайлбар 2: Нэг нарны толбо Нарны булан тийш байрласныг харуулж байна, эндээс орчин үеийн эмнэлгийн MRI машинтай төсөөтэй соронзон орны хүчтэй плазмын харанхуйн цуглуулга мэт зүйлийг харж болно. Гэвч энэ бол дэлхийтэй харьцуулж болох нарны хэмжээ (баруун дээд буланд дэлхийн хэмжээг дүрсэлсэн ) төдийгүй эдгээр  бүтцүүд нь асар их чадал, энергийг өгдөг.  Маш өндөр соронзон нарны толбоноос дээш өргөтгөн авч үзвэл орны шугамууд байна, эдгээр нь нарны хамгийн гүнзгий давхаргаас динамик хөдөлгөөнийг удирдан чиглүүлж чадна. Байгалийн физикийн сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны ажил нь ховор төрлийн нарны толбонуудын төвнөөс үүсэлтэй соронзон долгионы анхны нотолгоо юм.

Мэдээг бэлтгэсэн: ОФС-ийн ЭШДаА М. Пүрэвхүү

Эх сурвалж: https://phys.org/news/2018-03-scientists-year-old-mystery-magnetic-sun.html





Бусад мэдээлэл