САНСРЫН ХАМТАРСАН НИСЛЭГИЙН ҮЕИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ БУЮУ САНСРЫН УУДАМ ДАХЬ МАТЕРИАЛ СУДЛАЛ
Өнөөдөр Зөвлөлт-Монголын
хамтарсан сансрын нислэг, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойн өдөр билээ.
Монгол Улс сансарт
хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь орон, сансрын уудамд судалгаа шинжилгээний ажлыг
гүйцэтгэн, улмаар сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад
ашигласан дэлхийн 20 дахь орон билээ.
Өнөөдрийн түүхт ойн баярын мэндийг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан М.Ганзориг нартаа хүргэж байна..
Физик,
технологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон бид та бүхний гаргасан сансар
огторгуйг судлан шинжлэх сүүн замыг улам бүр тодруулан авч явах нэр хүндтэй
үүргийг хүлээн ажиллаж байгаа билээ. Зөвлөлт - Монголын хамтарсан сансрын
нислэгийн “арын албан” –д олон арван эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд
ажилласан бөгөөд чухамдаа тэдний эрдэм судлалын ажлын үр дүн, хамтын ажиллагааг
энэхүү нислэг түүхэнд мөнхөлсөн юм.
Тэдний нэг хэсэг нь ШУА –ийн Физик техникийн (тухайн
үеийн нэрээр) хүрээлэнгийн Хатуу биеийн физикийн лабораторийн хамт олон юм. Ахмад
эрдэмтэд Л.Оюунбилэг, Х.Дорж тэргүүтэй хатуу биеийн физикчид академич Д.Батсуурь,
Б.Чадраа нарын удирдлагаар Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийн үед сансар
болон газрын нөхцөлд турших олон төрлийн туршилтуудыг дэвшүүлэх, бэлтгэх ажлыг гардан
хийж, туршилтын үр дүнг өөрийн орны эрдэмтэд болон Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран
боловсруулсан байна.
Энэхүү хамтарсан
нислэгийн үеэр эрдэм шинжилгээний хэд хэдэн туршилт явуулсан байдаг. Микрогравитацийн
нөхцөлд “Алтай-1” туршилтаар хайлмаг төлөвтөө харилцан уусдаг Pb ба Sn металлуудын
масс зөөлт, диффузийн үзэгдлийг судлах, “Алтай-2” туршилтаар хагасдамжуулагч V2O5
кристаллыг ургуулах, “Эрдэнэт” туршилтаар CuSO4´5H2O-ийн кристаллыг усан уусмалаас
ургуулжээ. Эдгээр туршилтуудыг гүйцэтгэснээр сансрын дахин давтагдашгүй нөхцөлд
кристалл ургуулах, хайлш гаргaн авахад ямар ялгаа гарах талаар дараах асуудлуудыг
дэвшүүлэн тавьж байлаа. Үүнд: -микрогравитац кристаллын бүтэц, нягтад нөлөөлөх эсэх,
- хольцын сегрегац багасах, хольц тархалт илүү нэгэн төрөл болох, хоёр фазтай кристалжилтын
механизмын талаар мэдээлэл авах,- металл хайлш дахь диффузийн коэффициентын талаар
мэдээлэл авах,- хайлш дахь масс зөөлтийн үзэгдэлд диффузи ба конвектив процессын
үүргийг тодорхойлох, уусмалаас кристалжилт явахад микрогравитац яаж нөлөөлөх зэрэг
олон асуудлуудыг шийдэх байлаа.
Хатуу биеийн физикийн
лабораторийн ахмад эрдэмтэн, доктор Л.Оюунбилэг сансрын нөхцөлд ургуулсан кристаллуудын
ампулыг нээж байна. “Алтай 1”
Энэ туршилтаар шингэн
төлөвтөө харилцан уусдаг хоёр металл хар ба цагаан тугалганы хайлш (Pb-Sn) дахь
диффузийн процессд жингүйдлийн нөлөөг судалсан юм. Дээжийн диффузийн коэффициентыг
тооцоолоход жингүйдлийн нөхцөлд ургуулсан хар-цагаан тугалганы хайлшийн диффузийн
коэффициент газрынхтай харьцуулахад 3-4 дахин бага байлаа.
Сансрын
нөхцөлд ургуулан авсан ванадийн ислийн кристалл. “Алтай-2”
Энэ туршилтаар “Салют-6”
станц дээр “Сплав-01” төхөөрөмжийн халаагчийн өндөр температуртай хэсэгт ванадийн
исэл бүхий кварцан ампулыг байрлуулж, 795°С температурт 3 цаг 25 мин
байлгаад 45 град/цаг хурдтай хөргөж, кристаллуудыг микроскоп, цахилгаан физик, химийн
идүүлэлт зэрэг аргуудаар судалсан.
Сансрын
нөхцөлд ургуулсан зэсийн байвангийн кристалл.
“Эрдэнэт”
Энэ туршилтаар өөрсдийн
зохион бүтээсэн төхөөрөмж дотор жингүйдлийн нөхцөлд зэсийн байвангийн кристаллыг
усан уусмалаас масс кристаллжилтын аргаар ургуулсан. Сансрын ба газрын нөхцөлд гарган
авсан дээжүүдийн морфолог, кристалл бүтэц, ургалтын механизм, кристаллын үр хөврөл
үүсэх мөн хольцын үзэгдлийн талаар мэдээлэл авах зорилтоо амжилттай биелүүлсэн юм.
Монгол – Зөвлөлтийн Сансрын хамтарсан нислэгийн 25 жилийн ойгоор Сансар болон газрын нөхцөлд тавьсан туршилтын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, үр дүнг үнэлж эрдэм шинжилгээний ажилтан Л.Оюунбилэгийг “Сансрын эрин” медалиар шагнасан. ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч В.В.Коваленко тус медалийг гардуулж байна. 2001 он
Физик, техникийн
хүрээлэнгийн Хатуу биеийн физикийн тасгийн эрхлэгч Х.Дорж хамтарсан сансрын
нислэгийн үед сансар болон газрын нөхцөлд турших олон төрлийн туршилтуудыг
дэвшүүлэх, бэлтгэх ажлыг хийж байна (Улаанбаатарын мэдээ 1981 оны 3-р сарын 28).
Сансрын материал
судлалын судалгааны ажлын үр дүнгээр хэвлэгдсэн зарим ажлууд:
1.Экспресс отчёт
по совместной советско-монгольской программе технологических экспериментов на
борту орбитальной станций “Салют-6”, эксперименты: “Эрдэнэт”, “Алтай-1,2”,
Москва, институт космических исследований, Академия наук СССР, 1982.
2. Итоговой
отчёт по совместной советско-монгольской
программе технологических экспериментов на борту орбитальной станций “Салют-6”,
эксперименты: “Эрдэнэт”, “Алтай-1,2”, Москва, институт космических
исследований, Академия наук СССР, 1983
3.L.Oyunbileg,
L.L.Regel, A.M.Durachenko ‘Solidification of Pb-Sn Alloys under microgravity
Conditions’ Pros. Of 4-th European symposium on Baterial science under
microgravity ‘ Madrid, Spain 5-8 April, 1983, pp 417-420.
4. L.Oyunbileg,
L.L.Regel, A.M.Durachenko Abstracts of 4-th European symposium on Baterial
science under microgravity ‘ Madrid, Spain 5-8 April, 1983, pp 13-14.
5.L. Oyunbileg,
L.L.Regel ‘Solidification process of the binary Melt under Microgravity
conditions’ 33, Congress of International Astronautical Federation, Paris.
France, 27 sept.-2 oct. 1982. abst.
6. L.Oyunbileg, L.L.Regel
‘Some peculiarities of Solidification Process of binary Melt under Microgravity
conditions’ 35, Congress of International Astronautical Federation, Budapest,
1983.