Вэбсайтын цэс
СУГАР ГАРАГИЙН ҮҮЛС ДУНД АМЬД БИЕТ ХӨВЖ БАЙНА УУ?
СУГАР ГАРАГИЙН ҮҮЛС ДУНД АМЬД БИЕТ ХӨВЖ БАЙНА УУ?

СУГАР ГАРАГИЙН ҮҮЛС ДУНД АМЬД БИЕТ ХӨВЖ БАЙНА УУ?




Сугар гарагийн үүлс дунд амьд организмууд хөвж байна гэх санаа нь боломжтой байж болох юм.

Одон орон судлаачид Сугар гарагийн агаар мандлаас нэгэн хийг илрүүлснээс хойш бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Энэ хий нь фосфин бөгөөд фосфорын нэг атом, устөрөгчийн гурван атомаас бүрддэг молекул юм. Дэлхий дээр фосфин нь намаг шавартай хүчилтөрөгч бага орчин болон оцон шувуу мэт амьтдын гэдэс дотор бичил биетээс үүсдэг юм. Фосфинийг үйлдвэрийн аргаар гаргаж авч болно. Гэвч сугар гарагт ямар нэгэн үйлдвэр, оцон шувуу мэтийн амьтад байхгүй. Их Британийн Кардиффын их сургуулийн профессор Жейн Гривз болон түүний судалгааны баг энэ хийг яагаад сугар гарагийн газрын гадаргуугаас 50км-ийн зайд оршин байгаа талаарх асуултад хариулт олохоор ажиллаж байна.

Сугар гараг нь нарны аймгийн бусад гарагийг бодвол амьдарч болох газрын тоонд багтдаггүй. Сугар гарагийг дэлхийтэй харьцуулбал огт амьдрах боломжгүй газар. Учир нь агаар мандлын 96 хувийг нь нүүрстөрөгчийн давхар исэл бүрдүүлдэг, гадаргуугийн температур 400˚С хүрдэг. Гэсэн хэдий тус гарагийн агаар мандалд зөөлөн уур амьсгалтай Фаренгейтийн температур 30-200 градусын хооронд хэлбэлздэг 48-60 км-ийн өргөнтэй зурваст фосфиныг олж харжээ.


                             


Профессор Гривзийн баг Хавай дахь “JCMT” дуран болон Чил улс дахь “ALMA” богино долгион бүртгэгчээр фосфиныг анх тодорхойлжээ. Тэд “Nature Astronomy” сэтгүүлд сугар гараг дахь фосфины талаар ажиглалт судалгааныхаа ажлыг нийтлүүлсэн байна. Энэхүү судалгааны ажил нь фосфинийг байгалийн, биологийн бус гаралтай байж болох эх үүсвэрийг харуулахыг зорьжээ. Тэд энэ тухайгаа “BBC”сувгийн “Sky At Night” нэвтрүүлэгт оролцох үеэрээ дэлгэрэнгүй ярьсан байна. Сугар гараг дахь фосфиныг хэрхэн тэнд үүссэн болохыг тайлбарлаж чадахгүй байгаа нь амьд биеттэй холбон тайлбарлахаас өөр гарцгүй болоод байгаа юм.

Профессор Гривз "Би карьерынхаа туршид орчлон ертөнцийн өөр газраас амьдрал хайсаар ирсэн. Тиймээс энэ санаа нь миний хувьд боломжтой хувилбар. Гэхдээ бид алдсан байж болно. Хэрэв та бидний судалгааны ажилтай танилцахыг хүсвэл бидний мэдээллүүд бүгд олон нийтэд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Шинжлэх ухааны судалгааны ажил ийм байдлаар үргэлжилдэг шүү дээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.


https://www.newscientist.com/article/2254413-have-we-spotted-alien-life-floating-in-the-clouds-of-venus/

https://www.bbc.com/news/science-environment-54133538

https://www.extremetech.com/extreme/314961-scientists-find-evidence-of-life-in-the-clouds-of-venus


Мэдээлэл бэлтгэсэн Материал судлалын салбарын ЭША Г.Очирбат


Бусад мэдээлэл