MIT-Massachusetts
Institute of Technology –ын гарааны
компани Inkbit нь уламжлалт 3D хэвлэлийн
бэрхшээлийг шийдэж хэвлэгчийг “нүд болон тархи” –тай болгожээ.
3D хэвлэмэл хэлбэрээр
хийсэн объектууд нь уламжлалт үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэсэн объектуудаас
хөнгөн, хатуу, илүү нарийн нийлмэл бүтэцтэй байж
болно. Гэвч 3D хэвлэл нь үйлдвэрлэлийн ихэнх
төхөөрөмжийг өөрчлөхийн тулд хэд хэдэн техникийн бэрхшээлийг шийдэх ёстой.
Худалдаанд бэлэн
байгаа хэвлэгчүүд нь зөвхөн өндөр хурд, өндөр нарийвчлал эсвэл өндөр
чанартай материалыг санал болгодог. Тэд дээрх гурван
чанарыг зэрэг хослуулсан нь ховор байдаг нь үйлдвэрлэлийн
хэрэгсэл болох ашигтай талыг нь хязгаарладаг. Өнөөдөр 3D хэвлэмэл
загварыг голчлон прототип хийх, төрөлжсөн эд анги үйлдвэрлэхэд ашигладаг.
Одоо Inkbit компани
нь 3D хэвлэлтийн үр ашгийг урьд өмнө хэзээ ч хэвлэж байгаагүй
бүтээгдэхүүнийг хэвлэн харуулахаар ажиллаж байгаа бөгөөд тэд үүнийгээ
multimaterial бэхэн 3D принтерийг машин хараа болон машин сургалтын системтэй
хослуулах замаар хийх ажээ.
Машин
харааны систем нь объектын давхаргыг бүхэлд нь сканердаж,
тухайн эгшиний алдааг засварлан хэвлэж байгаа бол машин
сургалтын систем нь энэхүү мэдээллийг ашиглан материалын эвдрэлийг урьдчилан
харж, эцсийн бүтээгдэхүүнийг илүү нарийвчлалтай гаргахад ашиглагддаг байна.
"Inkbit
компани нь 3D принтерийг нүд, тархиар дамжуулан эзэмших санаанаас гаралтай
юм" гэж компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх
захирал Давид Марини хэлжээ.
Мөн тэрээр “Манай 3D хэвлэгч машин бол хамгийн түрүүнд материалын шинж чанарыг тодорхойлж, түүний зан төлөвийг урьдчилан мэдэж чаддаг. Энэ нь өөрчлөлтийг хийх болно гэж би итгэж байна, яагаад гэвэл энэ нь хэн нэгэн санааг ашиглах боломжтой бүтээгдэхүүнрүү хурдан шилжүүлэх боломжийг олгоно. Энэ нь хүн бүрт бизнесийн боломжийг нээж өгдөг. " гэж хэлсэн байна.
Өнөө
үед хэвлэх хамгийн хэцүү материалууд нь одоогийн
үйлдвэрлэлийн процессод хамгийн их
хэрэглэгддэг. Үүнд силикон гэх мэт резинэн материалууд, тухайлбал эпокси зэрэг өндөр
температурт тэсвэртэй материалууд
орох бөгөөд эдгээрийг ихэвчлэн
цахилгаан тусгаарлагч, эрүүл
мэнд болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд ашигладаг.
Эдгээр
материалыг хэвлэхэд ихээхэн төвөгтэй байдаг ба тэгш бус
хуваарилалт, бөглөрөл гэх мэт доголдол үүсдэг. Мөн хэвлэх явцад ирмэг
дээрээ багасаж, дугуйрсан байдаг. Компанийн үүсгэн байгуулагчид нь 2015
онд харьцангуй бага өртөгтэй машин харааны тусламжтайгаар 10 материалыг нэгэн
зэрэг хэвлэх боломжтой 3D хэвлэгчийг зохион бүтээсэн судалгааг хийсэн багийн
гишүүд юм.
Судалгааны
багийнхан хэвлэгчийн явцыг хянахын тулд энгийн 3D сканер ашигласан.
Анхны хэвлэгчийн хувьд машины "нүдийг" эрс сайжруулах шаардлагатай
байсан. Иймд оптик когерент томограф (OCT – optical coherence
tomography ) сканер ашиглахаар шийдсэн. Энэ нь
гэрлийн урт долгионы ашиглан материалын гадаргууг харах ба хүний үсний өргөний
хэмжээний нарийвчлалтайгаар материалын
давхаргыг сканерддаг. OCT-ийн сканерыг ихэвчлэн
нүдний эмч нар өвчтөний нүдний гүний гадаргууг шалгахад ашигладаг тул уг
хувилбар нь 3D хэвлэсэн хэсгийн давхаргыг сканердахад хэтэрхий удаан
байжээ. Иймд "bit the bullet" гэх сайжруулалтыг
хийсэн OCT сканерыг бүтээснээр өнөөгийн зах зээл дээрх
бусад сканертай харьцуулахад 100 дахин хурдан болжээ.
Энэхүү
систем нь хэрэглэгчдэд прототип хийх, шинэ объект үйлдвэрлэх боломжийг олгох
зорилготой ажээ. Inkbit-ийн одоогийн аж үйлдвэрийн хэвлэгч нь олон
материаллаг хэсгүүдийг үүсгэх 16 хэвлэх толгойтой.
Машин хараа болон хиймэл оюун
ухаанаар хүчитгэсэн 3D хэвлэгч худалдаанд
гарах үед хүмүүс түүнийг хэрхэн ашиглах нь үнэхээр сонирхолтой байх болно.
Дэлгэрэнгүйг: http://news.mit.edu/2019/inkbit-3d-printer-0604
Мэдээ бэлтгэсэн: ФТХ, Хэрэглээний
физикийн салбарын
ЭШДэдА Б.Наранбат