Вэбсайтын цэс
ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ, ТАРХИНЫ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ВИРУСИЙГ ДАРАНГУЙЛАХ ЭСРЭГ БИЕТИЙГ СУДАЛЖЭЭ
ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ, ТАРХИНЫ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ВИРУСИЙГ ДАРАНГУЙЛАХ ЭСРЭГ БИЕТИЙГ СУДАЛЖЭЭ


ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ, ТАРХИНЫ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ВИРУСИЙГ ДАРАНГУЙЛАХ ЭСРЭГ БИЕТИЙГ СУДАЛЖЭЭ


 

АНУ-ын Сент-Луис хотод орших Вашингтон Их сургуулийн Анагаах ухааны салбарын судлаачид альфавирусээр үүсгэгдэх өвчнөөс хамгаалах хоёр төрлийн эсрэг биетийг илрүүлсэн байна. Уг эсрэг биетүүд нь туршилтанд маш сайн үр дүн үзүүлсэн бөгөөд эмчилгээнд хэрэглэх, вакцин гаргаж авах бүрэн боломжтой гэж үзжээ.


              


Энэхүү судалгааны үр дүнг 8 сарын 19 өдөр Cell сэтгүүлд хэвлүүлснийг та бүхэнд хүргэж байна.

Доктор, профессор Майкл С.Даймонд, Герберт С.Гассер нарын эрдэмтэд АНУ-д бидний санааг хамгийн ихээр зовоож буй альфавирус болох үений үрэвсэл үүсгэдэг чикунгуняа вирус (Сhikungunya virus), тархины халдвар үүсгэгч  адууны энцефалит вирус (Encephalitis virus) ажигласан байна. Альфавирусын төрлүүд өмнө нь зөвхөн халуун орны бүс нутгуудад л гардаг байсан бол  сүүлийн жилүүдэд газарзүйн шинэ бүс нутгуудад тархаад байна. Ихэнх төрлүүд нь нийтлэг биш ч тэд хамтдаа олон сая халдварт өвчнийг үүсгэдэг бөгөөд тэдгээрт зориулан гаргасан тусгай эмчилгээ, вакцин одоогоор байхгүй байна.

Одоогоор альфавирусын 2 бүлэг, 30 гаруй зүйлийг илрүүлээд байна. Халуурах, арьсан дээгүүр тууралт гарах, үений үрэвсэл үүсгэдэг чикунгуняа, маяаро, о`нёон-нёон, росс ривер зэрэг вирусууд нь түүхэндээ Африк, Ази, Европын орнуудаар л хязгаарлагддаг байсан боловч 2013 оноос чикунгуняа вирус Карибын тэнгис, Хойд болон Өмнөд Америкийн зарим орнуудаар тархаж эхэлсэн. Бусад төрлийн альфавирус болох тархины халдвар үүсгэгч, адууны энцефалит вирусүүд нь Америк тивд илэрсэн байна.

Тэгвэл дээр дурдсан эрдэмтэд бүх төрлийн альфавирусын бүлгээс хамгаалах эсрэг биетийг илрүүлэх зорилгоор чикунгуняа вирусийн халдвар авсан хүмүүст судалгаа хийхэд энэ хоёр эсрэг биет нь шинжилгээнд хамрагдсан бүх төрлийн альфавирусыг таньж байв. Үүний дараа тэд эдгээр эсрэг биетүүд амьтанд  халдвар үүсгэхээс сэргийлж байгаа эсэхийг үнэлэхээр хулгана дээр үений үрэвсэл үүсгэдэг хоёр, тархины халдвар үүсгэдэг гурван төрлийн альфавирусыг туршиж үзсэн бөгөөд энэ хоёр эсрэг биет нь хоёулаа амьтдыг бүх вирусээс хамгаалж байсан.   

Эсрэг биетүүд нь зөвхөн эсээс гадагшлах явцад л илэрдэг Е1 хэмээх уургийн нэг хэсэг болж бэхлэгдэх бөгөөд вирус бүрэн боловсорч эсээс салахад Е1 уураг нь вирусын ширхэгтэй нийлж дарагддаг байна. Сеll сэтгүүлийн өөр нэг дугаарт нийтлэгдсэн үүнтэй холбоотой судалгаанд Вандербилт их сургуулийн судлаач, доктор Жеймс Э.Кроу Е1 уурагт чиглэсэн эсрэг биетүүд нь олон төрлийн альфавирусыг холбон тэдгээрийг эсээс гадагшлахаас сэргийлж амьтдад үений үрэвсэл, тархины халдвар үүсэхээс хамгаалж байгаа тухай мэдээллэсэн байдаг.

Тус хоёр судалгаа нь хоёр өөр өнцгөөс эхэлсэн ба Даймонд нь үений үрэвсэл үүсгэгч вирусээс эхэлсэн бол харин Кроу нь тархины халдвар үүсгэгч вирусийг судалж эхэлсэн боловч эцэст нь хоёул “Е1 уураг нь альфавирусын эсрэг хамгаалалт болох боломжтой” хэмээн адил дүгнэлтэнд хүрчээ.  

С. Даймонд “Хэрэв бид Е1 уурагт чиглэсэн вакциныг гарган авах аргыг олж чадвал энэ нь альфавирусын халдвар авсан хүмүүсийг хамгаалж чадах юм хэмээн хэлжээ.

 

Мэдээ бэлтгэсэн: Цацрагийн биофизикийн лабораторийн ЭШДэдА Х.Билгүүн

https://www.sciencedaily.com/releases/2021/08/210819113051.htm

 


Бусад мэдээлэл