Вэбсайтын цэс
Эрдэмтэд хорт хавдартай холбоотой амин хүчил зөөвөрлөгчийн бүтцийг илрүүлжээ.
Эрдэмтэд хорт хавдартай холбоотой амин хүчил зөөвөрлөгчийн бүтцийг илрүүлжээ.

    Гронингений их сургуулийн эрдэмтдийн баг крио-электрон микроскопыг ашиглаж эмийн бодисыг бий болгодог ASCT2уургийн бүтцийг тайлбарлажээ. Судалгааны ажлын үр дүнгээ 6-р сарын 5-ны өдөр Nature Structural & Molecular Biology” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

















                                     Зураг 1. Гронингений их сургуулийн эрдэмтэн, судлаачид

    Хүний ASCT2 уураг нь хоёрдогч зөөвөрлөгч болох SLC1 уургийн бүлэг бөгөөд жижиг саармаг амин хүчлийг зөөвөрлөхөд зориулагдсан. ASCT2 нь хорт хавдрын эсүүдэд зохицуулалт хийж, олон ретровирусын рецептор болж үйлчилдэг уураг. Энэхүү уураг нь 3.85Å нарийвчлалтай.

    ASCT2 уураг нь хүний эсэд глутамин гэх амин хүчлийг оруулж ирдэг ба тэдгээр эсүүдийн амин хүчлийн тэнцвэрийг тогтворжуулж байдаг. Хэд хэдэн хорт хавдрын үед глутамины хэрэгцээ ихэсдэг учраас ASCT2 уургийн хэмжээ нэмэгддэг. Цаашилбал, ретровирусын хэд хэдэн төрлүүд энэ уурагд эхний залгаараар холбогдсоноор хүний эсэд халдварладаг.

Уургийн өгөгдлийн сан болох Protein Data Bank -д 2018 оны 6 сарын 13-ны өдөр энэхүү уураг нь бүртгүүлсэн байна. Уургийн PDB код нь 6GCT.


















                                                                     Зураг 2. ASCT2 уургийн бүтэц

Мэдээ бэлтгэсэн: Биофизикийн салбар

Эх сурвалж: https://www.rug.nl/sciencelinx/nieuws/2018/06/20180605_asct2?lang=en

 


Бусад мэдээлэл