ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулган, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн болон Монголын сансрын технологийн холбоотой хамтран зохион байгуулсан "САНСАР СУДЛАЛЫН ШИНЭ ҮЕ" 2 дахь эрдэм шинжилгээний хуралд ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Мөнхжаргалын илтгэл шилдэг илтгэлээр шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал авлаа. Залуу судлаач Л.Мөнхжаргалын цаашдын судалгаанд нь өндөр амжилт хүсье.