ПЕРОВСКИТ-ЦАХИУР НАРНЫ ЭЛЕМЕНТ НЬ
НАРНЫ ГЭРЛЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ.
Сүүлийн жилүүдэд нарны зайн материалын судалгаа эрчимтэй явагдаж байгаа
билээ. Энэ удаагийн мэдээллээр газрын ховор элементтэй цахиур нарны элементийн
шинэ судалгааны талаар хүргэж байна.
Эрдэмтэд дэлхийн хамгийн арвин нөөцтэй энергийн эх үүсвэр болох нарны гэрлийн энергийг бүрэн дүүрэн ашиглах, гарган авч буй нарны эрчим хүчний хэмжээг хамгийн их байлгахын тулд хэдэн арван жилийн турш туршилт судалгааг хийсээр байна. Оксфорд PV (Oxford PV) –н судалгааны баг ердийн цахиурыг металл галид перовскиттэй хослуулан хэрхэн цахиур элементийг дангаар нь ашигласнаас (одоогоор цахиур нарны элементийн практик АҮК-н дээд хязгаар 26%) илүү хүчирхэг нарны элемент бий болгох талаарх судалгааны ажлынхаа үр дүнг “Applied Physics Letters” сэтгүүлд хэвлүүлжээ.
Уг судалгааны багийн гишүүн Лаура
Миранда Перез (Laura Miranda Perez) “Бид перовскит нь цахиуртай хослон ажиллах
боломжтой төгс элемент болохыг тогтоосон” гэж хэлжээ.
Судалгаанаас авч үзэхэд, перовскит нь
фотоволтайк элементийн бүхий л оптик-электроникийн шаардлагыг хангаж буй ба
өнөөгийн технологийг ашиглан үйлдвэрлэх боломжтой юм. Түүний шинж чанарууд нь
перовскитийг цахиурын технологид нэмж хэрэглэхэд тун тохиромжтой болгох бөгөөд уламжлалт
цахиур нарны элементийн үе дээр нэмэлт давхарга болгон байрлуулах юм.
Мөн түүнчлэн Лаура Миранда Перез (Laura
Miranda Perez) нэмж хэлэхдээ “Перовскит-цахиур хосолсон энэхүү шинэ технологийн
чадамж нь ашигт үйлийн коэффициентын дэлхийн дээд рекордыг эвдэх бүрэн
боломжтойг судалгааны ажлаар нотолсон. Одоогоор бидний гаргаж авсан ашигт
үйлийн коэффициент 29.52% байна” гэжээ.
Мэдээний эх сурвалж:
Судалгааны ажлын дэлгэрэнгүй:
Perovskite/silicon tandem photovoltaics: Technological
disruption without business disruption
DOI: 10.1063/5.0054086
Мэдээ бэлгэсэн: ЭШДэА Б.Мөнгөнцацрал