Вэбсайтын цэс
ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА




ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Академич Д.Сангаа, доктор Э.Уянга нарын зохиогчтой, МУИС-ийн ахмад багш, профессор Э.Дамдинсүрэн редактортай СОРОНЗОН шинэхэн ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь хатуу биеийн физик, нанотехнологи,  материал судлалын чиглэлийн судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутнуудын гарын авлага болох юм. Номын товч танилцуулгыг уншигч та бүхэнд хүргэж байна.


                           


Соронзонгийн физик, шинж чанар, соронзон материалын судалгаа, хэрэглээний талаар өгүүлсэн энэхүү номын агуулга, бүтэц нь 4 хэсэг бүхий 21 бүлгээс бүрдэнэ. Эхний хэсэгт цахилгаан соронзонгийн гол хуулиуд, Максвеллын тэгшитгэлүүд, соронзонгийн физикийн үндсэн ойлголтууд; хоёрдугаар хэсэгт соронзон шинж чанарын электрон хэмжилт, соронзон материалын судалгааны нейтрон дифракц, рентген болон синхротрон сарнил, мессбауэр, спекпроскопийн аргууд, нягтын функционалийн онолын  загварчлал; гуравдугаар хэсэгт ШУА-ийн ФТХ-д хийгдэж буй соронзон материалын судалгаа; дөрөвдүгээр хэсэгт соронзон материалын хэрэглээ; тавдугаар хэсэгт соронзонгийн товч түүх, соронзон судлал манай улсад хэрхэн хөгжсөн талаар өгүүлнэ. Номын агуулгад МУИС-ийн физикийн салбарт ажилласан сургалтын болон ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг түлхүү тусгасан нь энэхүү номын нэг онцлог юм.


Бусад мэдээлэл