Вэбсайтын цэс
Хиймэл оюун ухаанаар хорт хавдартай өвчтөнд хамгийн сайн тохирох эмчилгээг санал болгоно
Хиймэл оюун ухаанаар хорт хавдартай өвчтөнд хамгийн сайн тохирох эмчилгээг санал болгоно

Улаанбаатар Сонгдо эмнэлэг хорт хавдартай өвчтөнүүдэд хамгийн сайн тохирох эмчилгээ санал болгох хиймэл оюун ухаан буюу Watson IBM Oncology програмыг хэрэглээнд нэвтрүүлжээ.

2015 онд Watson  IBM Oncology програмын анхны хэрэглэгч болж байсан  Bumrungrad эмнэлэгийн мэргэжилтнүүд  тус програмыг хэрхэн ашиглах талаар Улаанбаатар Сонгдо эмнэлэг дээр эхний ээлжийн сургалтыг зохион байгууллаа.












Улаанбаатар Сонгдо эмнэлгийн гүйцэтгэх захирал Г.Мөнхтуяа

 “Анхны компьютерийг үйлдвэрлэгч IBM компани маш олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 2011 онд Watson гэдэг хиймэл оюун ухааныг бүтээсэн. Уг хиймэл оюун ухаан нь яг хүн шиг ойлгодог. Онигоо ярихад хүртэл ойлгох тийм өндөр түвшний програм.

Watson IBM Oncology программыг дэлхийн 11 орны 100 гаруй эмнэлэгт хэрэглэж байгаа

бөгөөд Bumrungrad эмнэлэг дээр эмч, программ хоёрын санал болгосон эмчилгээг харьцуулж үзэхэд 80 гаруй хувьд нь ижил эмчилгээ санал болгосон үр дүн гарсан. Харин манайд туршилтын хугацаанд хийсэн 60 орчим жишээн дээр үзэхэд 98 хувьд нь эмч, програм хоёр адилхан эмчилгээ санал болгосон байгаа. Тэгэхээр энэ програмыг нэвтрүүлснээр хавдрын эмчилгээнд шинэ эрин авчрах болов уу гэж бодож байна” хэмээн ярилаа.

Хамгийн анх 2015 онд Тайландын Bumrungrad эмнэлэг Watson IBM Oncology програмыг ашиглаж эхэлжээ. 2017 оны эхээр Bumrungrad, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн стратегийн түншлэлийн хүрээнд Watson IBM Oncology програмыг туршилтын байдлаар хэрэглэж эхэлсэн байна. Ингээд 2018 оны хоёрдугаар сараас IBM компани програмаа Монгол Улсын ЭМЯ-нд бүртгүүлж, албан ёсоор ашиглаж эхлээд байгаа аж.

 

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/1awj



Бусад мэдээлэл