Вэбсайтын цэс
АНТИОКСИДАНТ ИДЭВХИТЭЙ ФЕРМЕНТИЙГ COVID-19 ВИРУСЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
АНТИОКСИДАНТ ИДЭВХИТЭЙ ФЕРМЕНТИЙГ COVID-19 ВИРУСЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

АНТИОКСИДАНТ ИДЭВХИТЭЙ ФЕРМЕНТИЙГ COVID-19 ВИРУСЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ


Америк болон Хятадын хамтарсан судалгааны багийнхан COVID-19 вирус өвчний шинж тэмдгүүдийг эмчлэх, эмийн эмчилгээнд ашиглах боломжтой байгалийн гаралтай фермент (каталаза)-ийг олжээ. Энэ фермент нь бие доторхи коронавирусын репликацийг1 дарангуйлах шинж чанартай юм байна.

Advanced Materials сэтгүүлд уг судалгааны ажил нь дэлгэрэнгүй хэвлэгджээ.

https://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/adma.202004901 /


Каталаза  нь эс дотор устөрөгчийн хэт исэлийн задралыг эхлүүлж ус болон хүчилтөрөгчийг үүсгэдэг фермент юм. Энэхүү ферментийг ихэвчлэн хүнсний нэмэлтээр өргөн ашигладаг байна.



                                                            

                                                        Зураг 1. Каталаза ферментийн 3D бүтэц


Энэхүү судалгааны багийн ахлах судлаач, профессор Юнфэн Лу нь “Вакцин болон вирусын эсрэг эм гарган авахад судлаачид ихээхэн анхаарлаа хандуулж байна гэж хэлсэн байна. SARS-CoV-2 вирусын үрэвслийн эмчилгээний уусмалд каталаза фермент нь чухал нөлөө үзүүлдэг болохыг харуулжээ. Мөн уг вирусын эсрэг туршигдаж байсан эм-зөөвөрлөлтийн технологийг хөгжүүлжээ. Тус багийнхан COVID-19 вирусын өөр өөр шинж тэмдэгээр бүртгэгдсэн тохиолдлууд дээр 3 төрлийн шалгуураар туршсан байна. Үүнд:

Нэгдүгээрт: Ферментийн үрэвслийн эсрэг нөлөө нь цусны цагаан эсэд үүсдэг уураг болох цитокиний нийлэгжилтийг зохицуулах чадвартайг харуулсан. Цитокинууд4 нь хүний дархлааны системийн чухал хэсэг ба биед дархлааны эс нийлэгжиж байгаа тухай дохио дамжуулдаг. “Цитокины шуурга”5 гэж нэрлэгдэх дархлааны системийн хэт замбараагүй дохио дамжуулалтын дүнд бие махбодийн өөрийн дархлааны эсүүдийг гэмтээж эхэлдэг. Ийм төрлийн гэмтлүүд нь COVID-19 вирусээр өвчилсөн зарим өвчтөнүүдэд илэрсэн бөгөөд Ферментийн энэхүү зохицуулалтаар цитокиний шуургаас үүсэх дархлааны эсүүдийн гэмтлийг багасгах боломжтой байна.

Хоёрдугаарт: Каталаза фермент нь исэлдэлтийн улмаас үүсдэг гэмтлээс хүний уушгины цулцангийн шугаман эсийг хамгаалах чадамжтай болохыг судалгааны баг илрүүлжээ.

Гуравдугаарт: Сармагчингийн төрлийн rhesus macaques-ийн SARS, CoV-2 вирусын хуулбарлах үйл явцыг каталаза  фермент нь  дарангуйлж байгааг туршилтаар тодорхойлжээ.

 

Түлхүүр үг:

 

1Репликаци-ДНХ-ийн молекул хуулбарлагдах үйл явц

2Каталаза- Амьд бие дэх устөрөгчийн хэт исэлийг хүчилтөрөгч болон ус болгон задлах урвалыг хурдасгах                 үүрэгтэй фермен

3Цитокинез- Эсийн хуваагдлын сүүлийн шат

4Цитокин- Биеийн дархлаанд дохио дамжуулах үүрэгтэй жижиг хэмжээтэй уураг

5Цитокиний шуурга- Хүн болон амьтны биед төрөлхийн дархлааны хариу урвалын дүнд үүсч буй цитокинуудын илүүдэл хэмжээ

 

https://www.sciencedaily.com/releases/2020/09/200929123518.htm?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+sciencedaily%2Fhealth_medicine%2Fviruses+%28Viruses+News+--+ScienceDaily%29

 

Мэдээ бэлтгэсэн:  Материал судлалын салбар, Биофизикийн лабораторийн ЭШДаА Б.Даваасүрэн


Бусад мэдээлэл