ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн МАК ХХК-тай хамтран ажиллахаар боллоо
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нямтайшир, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт, Дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нараар ахлуулсан албаны төлөөлөгчид 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэнд зочилж, лабораториудын үйл ажиллагаатай танилцан хамтран ажиллах талаар санал солилцсон билээ. Уулзалтын үеэр хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу, материал судлалын салбарын эрхлэгч, доктор (PhD) Г.Сэвжидсүрэн, төслийн удирдагч, доктор (PhD) П.Алтанцог нар Наноматериалын судалгааны лаборатори, Шил, шилэн бүтээгдэхүүний лаборатори, Аналитик лабораториудын багаж тоног төхөөрөмж, судалгааны ажлын үр дүнг танилцуулсан байна.
Энэхүү уулзалтын үр дүнд хоёр байгууллага хамтран ажиллахаар болж өнөөдөр гэрээгээ амжилттай байгууллаа. Эх орны эрдэс түүхий эд, элс, шаврын шинж чанар, технологийн судалгааг манай эрдэмтэд өөрсдийн лабораторидоо явуулж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж эхэллээ.