ӨӨРИЙГӨӨ ЗАСВАРЛАДАГ МАТЕРИАЛУУД

Эрдэмтэд эвдрэл гэмтлийг илрүүлж, өөрийгөө засварладаг материалуудын судалгаануудын талаар маш их сонирхож байна. Тэдгээр нь полимер, электроник, эрчим хүчний системд нэвтэрч, эвдрэхийн оронд өөрөө засварлагддаг технологийн тухай юм. Хамгийн боловсронгуй болсон аргуудын нэг бол микрокапсулын (Mircocapsule) арга юм. Материалд гэмтэл үүсмэгц жижиг капсулууд хагарч, дотор нь байсан шингэн буюу гель ан цаваар нэвтэрч хатуурдаг. Энэ арга нь бүрээс болон бүтцийн полимерт маш үр дүнтэй  бөгөөд хамгаалах давхаргын зураас өөрийгөө битүүмжилж, чийг нэвтэрч зэврэлт үүсэхийг зогсооно. Өөр нэг арга нь урвуу молекул холбоо бүхий динамик полимерийг ашиглана. Материал дарагдаж шахагдах үед холбоо тасардаг ба дулаан, даралт буюу хугацааны нөлөөгөөр дахин холбогддог.

Зарим тохиолдолд материал тэлж амрахад л хангалттай бол зарим тохиолдолд бага зэрэг дулаан шаардлагатай байдаг. Электроникийн хувьд дамжуулагч полимер болон шингэн металлын урвал нь тасарсны дараа хэлхээг дахин холбох боломжийг олгодог. Өөрийгөө засварладаг батерей нь дендрит үүсэхийг бууруулснаар ашиглалтын хугацааг сунгаж, аюулгүй байдлыг сайжруулж болох юм. Литийн ион батерейны хамгийн том асуудлуудын нэг нь дендрит цэнэглэх явцад электродуудын хооронд үүсдэг металл шилжүүлэгч хэлхээнүүд юм. Эдгээр нь эцэстээ тусгаарлагчийг гэмтээн богино хэлхээ үүсгэж, тэр ч байтугай гал гарах аюул дагуулдаг. Өөрийгөө засварладаг электролитүүд энэ гэмтлийг хязгаарлаж, батерейны ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгаж чадах боломжтой. Өөрийгөө засварладаг материалууд нь технологийг үнэлэх шинэ арга зам юм. Гэмтлийг эцсийн цэг гэж үзэхийн оронд мэдээлэл солилцож, тохируулж, сэргээж чаддаг системтэй болох шинэ боломж юм. Гол бэрхшээлүүд нь өөрийгөө засварладаг полимер болон бүрээс үйлдвэрлэх нь одоогоор ердийн материалаас хамаагүй үнэтэй. Лабораторийн нөхцөлд ажилладаг зүйл үйлдвэрлэлийн хэмжээнд тохирохгүй байж болно. Засварлах хурдны хувьд зарим материалд секундын дотор сэргэдэг боловч зарим нь цаг буюу бүр хоног шаарддаг байх талтай байдаг.

Эх сурвалж: TechGenyz, 2026 оны 2-р сар “https://techgenyz.com/self-healing-materials-electronics-future-tech/”

Бэлтгэсэн: .Нямдаваа  (Доктор, ЭШАА),  Б.Энхдөлгөөн (ЭША)

 


Бусад мэдээлэл