ШУА-ИЙН ФИЗИК, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН “ЭДТ ХХК”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн нь электроник, төхөөрөмж хөгжүүлэлтийн чиглэлээр ЭДТ ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд электроник, хэмжилтийн болон автоматжуулалтын төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, инновацад суурилсан бүтээгдэхүүн бий болгох, шинжлэх ухааны судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу хамтын ажиллагааны талаар “Судалгааны байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нь шинжлэх ухааны үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, техник технологийн хөгжилд чухал ач холбогдолтой. Энэ хамтын ажиллагаа нь электроник, төхөөрөмж хөгжүүлэлтийн салбарт бодит ахиц гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Талуудын хамтын ажиллагаа нь электроник, төхөөрөмжийн хөгжүүлэлтэд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж, инновац, технологийн үндэсний чадавхыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.


Бусад мэдээлэл