ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн нь Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Физик, технологийн хүрээлэнгийн захирал П.Алтанцог, Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал Д.Алтангэрэл нар 2020 оны 3-р сарын 02-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага нь өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний туршилт судалгааг өргөжүүлэх, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.