Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОНОЛЫН ФИЗИКИЙН ЗУНЫ СУРГУУЛЬ-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ОНОЛЫН ФИЗИКИЙН ЗУНЫ СУРГУУЛЬ-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


ШУА - ФТХ Онол ба Их Энергийн лабораториос жил бүр зохион байгуулдаг "Онолын физикийн зуны сургууль ба бага хурал 2023" тав дахь жилдээ МУИС болон  Гэж Юу Вэ? хамт олонтой хамтран амжилттай зохион байгуулагдлаа. 
5 дахь удаагийн зуны сургуульд нийт 50 орчим сурагч, оюутан, судлаач нар долоо хоногийн турш /6.19-24/ хамрагдаж 
1. Харьцангуйн онол 
2. Космологи 
3. Ертөнцийн дулааны түүх 
4. Таталцлын долгион 
5. Инфляц
зэрэг орчин үеийн физикийн шинжлэх ухааны суурь сэдвүүдийн үндэстэй танилцав. 
Мөн "Онолын физикийн зарим асуудлууд бага хурал" дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж 5 илтгэл хэлэлцүүллээ. 

            

Уламжлал ёсоор зуны сургуулийн хаалт "ХигсФест: Ертөнц гэж юу вэ?" олон нийтэд зориулсан арга хэмжээгээр өндөрлөсөн юм. 
ХигсФест арга хэмжээний үеэр 
1. Д.Энхтүвшин "Киноны шинжлэх ухаан" 
2. Б.Билгүүн "Утасны онол" /ШУА-ФТХ/ 
3. Ц.Энхбат "Харанхуй ертөнц" /ШУА-ФТХ/ 
хялбаршуулсан лекц уншиж үзэгч болон илтгэгч нарыг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлжээ. 
"Онолын физикийн зуны сургууль ба бага хурал" нь сурагч, оюутан залууст физикийн шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, судалгааны ажлын арга барил, техникийн  чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд жил бүрийн зохион байгуулагддаг юм. \

                 

           



Бусад мэдээлэл
ПИ ТООНЫ ӨДӨР
7 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 жилийн өмнө