Вэбсайтын цэс
“ОНОЛЫН ФИЗИК ЗУНЫ СУРГУУЛЬ БА БАГА ХУРАЛ – 2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ОНОЛЫН ФИЗИК ЗУНЫ СУРГУУЛЬ БА БАГА ХУРАЛ – 2022”  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


“ОНОЛЫН ФИЗИК ЗУНЫ СУРГУУЛЬ БА БАГА ХУРАЛ – 2022”

ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

ШУА -ийн Физик, технологийн хүрээлэнгээс санаачлан, уламжлал болгон зохион байгуулдаг Онолын физикийн 4 дахь удаагийн зуны сургуулийг  2022 оны 06 сарын 27-30 - нд  болов.  Энэ удаагийн зуны сургуулийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль, “Гэж Юу Вэ?”, ”Quantum Mongolia” онлайн группүүд хамтран зохион байгууллаа.

Сургалтад  эрдэм шинжилгээний ажилтнууд, залуу судлаачид, оюутан, сурагчид, дунд сургуулийн багш нар зэрэг нийт 70 гаруй хүмүүс  оролцлоо. 

“Онолын физик зуны сургууль – 2022” – т дараах хичээл, лекц, илтгэлүүд тавигдлаа. Үүнд:  


  • Классик механик хичээл: Лагранжианы механик, тэгш хэм ба хадгалагдах хуулиуд, төвийн тэгш хэмт орны механик, гаригийн хөдөлгөөн, Гамильтониан механик, Пуассоны тэгшитгэл
  • ·   Квант механик хичээл: Шредингерийн тэгшитгэл, нормчлол, импульс, тодорхойгүйн зарчим, Стационар төлөвүүд, гармоник осциллятор, чөлөөт бөөм, Хильбертийн огторгуй, Ажиглагдах хэмжигдэхүүн, Эрмит операторын хувийн функц, Шредингерийн тэгшитгэл бөмбөрцөг координатын системд, өнцөгийн момент.
  • ·    Цахилгаан соронзон орон хичээл: Пуассоны тэгшитгэл түүний координатын хувиргалт ковариант байх чанар, Галилейн хувиргалт, Декартын координатын систем, Максвелл – Лоренцийн тэгшитгэл, Лоренц хувиргалт, Цахилгаан соронзон потенциал, Леви – Чивитийн симбол, Дирихлен зарчим болон энерги, Скаляр долгион, Цахилгаан соронзон орны Лагранжиан.
  • ·     Термодинамик ба статистик механик хичээл: Термодинамикийн хуулиуд, физик системүүд, термодинамик орчин, энтропи, төлөвийн тэгшитгэл, дотоод энерги, термодинамик потенциал, фазын шилжилт, Статистик механик, микротөлөвийн тоог олох, Термодинамикийн тооцоолол.
  • ·      Зочин лекцүүд:

Эгэл бөөмийн удиртгал Б. Билгүүн /БН Унгар улсын Еотвос Лоррандын их сургууль докторант/

Космологи Т.Гансүх  /Физикч, БНСУ-ын Жэжүгийн Үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан/  



                          




Зуны сургуулийг хааж, “Онолын физикийн зарим асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурлыг  2022 оны 07-р сарын 01-нд зохион байгуулсан юм.  Хуралд  МУИС-ийн  ШУС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор Б. Төгөлдөр, ШУА -ийн Физик, технологийн хүрээлэнгийн   Онол ба их энергийн физикийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Энхбат, Канадын МкГиллийн  их сургуулийн  Математик –статистикийн тэнхимийн профессор, доктор Ц. Гантөмөр, Солонгос улс Чэжүгийн Үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор  Т.Гансүх, Унгарын  Еотвос Лоррандын их сургуулийн докторант Б. Билгүүн нар илтгэл тавин хэлэлцүүлэв.


 


                            







                   





























                                                          






























































































      

                                        


Бусад мэдээлэл