Энэхүү зургийг АНУ-ын Hawaii муж дахь далайн түвшнээс дээш 3730-4190метрийн өндөртэй Maui
хэмээх унтарсан галт уулын оройд байрладаг дэлхийн
хамгийн том одон орон судлалын төвийн Daniel.K Inouye Solar
Telescope /DKIST/ хэмээх нарны
дурангаар авсан байна. Энэ одон орон судалгааны газар нь дэлхийн хамгийн олон
телескоптой бөгөөд 2015 онд DKIST нэртэй өндөр хүчин чадалтай дуранг суурьлуулж
байжээ.
Сүүлийн үед эрдэмтэд сансрын цаг агаарыг судлах нь маш чухал гэж үзэж байгаа бөгөөд дэлхий дээрх нарны идэвхжилийн нөлөөг судлахын тулд нарны гадаргуу дахь соронзон орныг судлах хэрэгтэй. Ингэснээр хүн төрөлхтөний сансарт илгээсэн GPS болон хиймэл дагуулуудыг эвдрэл гэмтлээс сэргийлэх боломжтой болох юм.
Шинээр авсан зураг нь энэхүү нарны дурангийн хүчин чадлыг нотолж байна. Зургаас харахад цөлийн хөрсний хагарсан хэсгүүд шиг хуваагдсан байдал нь ойролцоогоор Техас мужийн газрын зурагтай төстэй байгааг онцолжээ. Энэ хэсгээс плазмыг нарны атмосферт оргилон гарч хэрхэн буцаж доошилж байгааг ажиглах боломжтой.
DKIST-ийг нарны титэм (агаар мандлын гаднах бүс) хэсгийн соронзон орны хэмжээг нарийвчлан хэмжих
зорилгоор тусгайлан бүтээсэн ба энэхүү бүсийн нарны гадаргаас хэдэн сая
градусаар илүү халуун байдгийг судлах зорилготой юм.
2020 оны 6-р сард температур болон хурд, нарны бүтэцтэй
холбоотой илүү их мэдээллийг авахаар төлөвлөж байна. Шинэ нарны эргэлт (12сарын 22- 6сарын 22) удахгүй эхлэх бөгөөд энэ үед нарны идэвхжилийн хэсгийг
олж харах боломжтой гэсэн үг.
Энэхүү зураг нь сансрын цаг агаарыг судлах, цаашлаад
нарны гадаргууг судлах ажлын зөвхөн эхлэл гэдгийг одон орон судлаач DKIST-ийн захирал Thomas Rimmele хэлжээ.
Эх сурвалж: https://www.technologyreview.com/, by Neel V. Patel Jan 29, 2020
Мэдээ бэлтгэсэн: ФТХ,
Багажит Анализын Төвийн инженер Г.Мөнгөнцэцэг.