Вэбсайтын цэс
ДЭЛХИЙД ТОМООХОНД ТООЦОГДОХ ХӨВӨГЧ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭЛЭЭ.
ДЭЛХИЙД ТОМООХОНД ТООЦОГДОХ ХӨВӨГЧ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭЛЭЭ.


ДЭЛХИЙД ТОМООХОНД ТООЦОГДОХ ХӨВӨГЧ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭЛЭЭ.


Сингапурын Тенге усан сан дахь (Tengeh reservoir) хөвөгч нарны цахилгаан станц албан ёсоор нээлтээ хийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн байна. Уг станц нь 122000 нарны зайг 45 га талбай бүхий усан гадаргууд байрлуулсан бөгөөд энэ нь 45 хөл хөл бөмбөгийн талбайтай тэнцүү юм.


                  


60 МВт-ын хүчин чадалтай уг станц ажиллаж эхэлснээр дэлхийн томоохон усан дээр хөвөгч нарны фотоволтайк системүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж эхэллээ.

Сингапурын “2025 он гэхэд нарны энергийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлэх” гэсэн зорилгын хүрээнд Sembcorp үйлдвэрийн суурилуулсан уг нарны станц нь дэлхийн цаг уурын асуудлыг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдвар тээж байна.

Сингапур нь дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг боловч энэ арлын улсын тулгамдаад буй хамгийн хүндрэлтэй асуудал бол утааны бохирдол юм. Чухамдаа тус улс нь нэг хүн амд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд тэргүүлж буй улсуудын нэг бөгөөд дээрээс нь хотын хүн амын нягтшил өндөр байгаа нь байгальд ээлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар талбай олоход хүндрэл үүсгэж буй юм.

Иймээс Сингапур илүү их сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхийн тулд усан дээр хөвөх нарны зайн системийг барьж байгуулах болсон. Энэ оны эхээр тус улс Малайзтай хиллэдэг хэсэгтээ нийт 13000 нарны зайнаас бүрдэх 5 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, жилд дунджаар 1400 орон сууцыг цахилгаанаар хангах хүчин чадалтай бас нэгэн хөвөгч нарны станцыг барьж байгуулан ашиглалтад оруулсан байна.

 

Мэдээний дэлгэрэнгүй:

https://www.euronews.com/green/2021/08/26/singapore-is-turning-to-floating-solar-panels-to-meet-its-green-targets

Мэдээ бэлтгэсэн: ЭША Б.Мөнгөнцацрал

 


Бусад мэдээлэл