ХАЙЛЖ БУЙ МӨСӨН ГОЛУУД НҮҮРСТӨРӨГЧИЙН ЯЛГАРУУЛАЛТЫГ ХУРДАСГАХ БОЛОМЖТОЙ
Уур амьсгалын өөрчлөлт нь
дэлхий дээрх гол мөрний экосистемийн бүтэц, түүний урсац хэв магт өөрчлөлт оруулж
байна.Уулын голуудыг тэжээдэг мөсөн голын талбайн хэмжээ багассаны улмаас усны
сээр нуруугүй амьтдын биологийн олон янзынтөрлүүдэд нөлөөлдөг нь тогтоогдсон
боловч бусад биологийн организм, бүхэл бүтэн экосистемийн функцэд үзүүлэх нөлөө
төдийлөн сайн судлагдаагүй хэвээр байгаа.
Дэлхийн дулаарлын улмаас
мөсөн голууд хурдтай хайлж байгаа нь тэдгээрээр тэжээгддэг голуудын усны
температур өмнөхөөсөө илүү дулаан
болсон нь голын усны урсац, мөсөн голын тунадасны өөрчлөлт бага өөрчлөгддөг
болсон. Энэ нөхцөлүүд нь мөөгөнцөр бий болж, үржихэд таатай орчинг бүрдүүлдэг.
Голд амьдардаг мөөгөнцөр нь мод, ургамлын навч зэрэг органик бодисыг задалж
агаарт нүүрстөрөгчийн давхар ислийг ихээр ялгаруулахад хүргэдэг.
Лидсийн их сургуулийн эрдэмтдээр удирдуулсан олон улсын судалгааны баг анх удаа мөсөн голоор тэжээгддэг уулын голууд нь ургамлын задралд хүчтэй нөлөөлдөг нь нүүрстөрөгчийн цикл процессод ихээхэн үүрэг гүйцэтгэдэг болохыг илрүүлжээ.
Эрдэмтдийн багдөрвөн
тивийн АНУ, Шинэ Зеланд, Австри, Норвеги,
Франц зэрэг таван улсуудын уулын бүсэд байрлах 57 гол дээр хэмжилт хийж
дээрх процессыгтогтоосон нь дэлхий даяараа ижил төстэй үйл явц болж байгааг илтгэж
байна.Мөн дэлхий дээрх хамгийн элбэг органик полимер болох целлюлозын задрал
мөөгөнцрөөс болж тогтмол өсч байгааг тогтоосонбөгөөд ингэснээр экосистемийн
функцийг урьдчилан таамаглах боломжтой болж байгаа аж.
Мөсөн голын бүрхэвч
дэлхийн хэмжээнд тасралтгүй буурч байгаа нь экосистемийн үйл ажиллагаа, түүний
дотор нүүрстөрөгчийн цикл процессын үйл явцыг өөрчлөхөд нөлөөлж болзошгүйг
харуулж байна.
Эх сурвалж:
1.
Fungal decomposition of
river organic matter accelerated by decreasing glacier cover is published in
Nature Climate Change at 16:00 GMT 15 March 2021. https://dx.doi.org/10.1038/s41558-021-01004-x
Мэдээ
бэлтгэсэн: ФТХ, ОИЭФС-ын ЭША Ц. Банзрагч