Вэбсайтын цэс
Нэг эст замагны флюресценцийн үзэгдэл нь органик нарны элементийг шинэ үе рүү гаргаж ирэх болно
Нэг эст замагны флюресценцийн үзэгдэл нь органик нарны элементийг шинэ үе рүү гаргаж ирэх болно

Голладын Утрект (Utrecht) болон Их Британийн Бирмингам (Birmingham) Их сургуулийн эрдэмтдийн баг далайн гүнээс олдсон маш жижигхэн гэрэл хуримтлуулагч микро (нэг эст) замагны судалгаагаар өндөр АҮК-тэй органик нарны элементийг шинэ үе рүү гаргаж ирэх боломжтой хэмээн үзжээ.

Нэг эст замаг нь дэлхий дээрх хамгийн эртний амьд организм бөгөөд хэдэн тэрбум жилийн хувьслын дүнд гэрлийг 95 хувийн а.ү.к.-тэй хуримтлуулах системийг өөртөө бий болгосон байна. Энэ нь тэднийг эрс тэс орчинд амьд үлдэх болон өнөөгийн эх дэлхийн өөрчлөлтөд дасан зохицох боломж олгосон байна. 

Судалгааны баг нэг эст замагны гэрэл хуримтлуулах системийн бүрэлдэхүүн тус бүрийг тодорхойлохын тулд масс-спектроскопын дэвшилтэт аргуудыг ашигласан арга зүйг боловсруулсан байна. Энэ аргачлал нь өмнө нь хэзээ ч харж байгаагүй системийн ялгаатай модулиудын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг илрүүлэх боломжийг олгож өгчээ. Энэ нарийвчилсан мэдээлэл нь эрдэмтдэд “Нэг эст замаг нь яаж гэрлийг маш сайн 











хуримтлуулдаг” талаарх ойлголт өгч чадах юм.

Судлаачдын багийн удирдагчидын нэг, Их Британийн Бирмингам (Birmingham)  Их сургуулийн Био-Шинжлэх ухааны сургуулийн доктор Анейка Ленеи (Aneika Leney)Cell Press journal in Chemistry” сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ “Микро (нэг эст) замаг нь инженерүүдийн зохион бүтээсэн системээс хэд дахин илүүг хийж чадах гайхалтай организм юм” хэмээн тайлбарлажээ. Мөн “Бид энэхүү мэдлэгээ нарны зайнд хэрэглэх чиглэлээр ашигласнаар бодит ахиц дэвшил гаргах эхлэлийг бий болгож чадна” гэжээ.

Голладын Утрект (Utrecht) Их сургууль, Netherlands Proteomics төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Алберт Хек (Albert Heck) “Бидний төсөөллөөр бол нэг эст замгийг гаднаас нь харахад удаан мөн ерөнхийдөө огт сонирхолгүй санагдана. Гэвч, хэрэв нэг эст замагны молекулын бүтцийн түвшинд очсоноор, нарны гэрлийг маш үр ашигтайгаар энерги болгон хувиргаж буйг нь үзээд та нэг эст замгийг хамгийн сайн Швейцарь цагнаас илүү боловсронгуй болохыг ойлгох болно. Энэ нь 3 тэрбум жилийн дасан зохицол буюу хувьслын үр дүн юм” хэмээн нэмж хэлжээ.

“Судалгааны багийн дараагийн алхам бол энерги хэрхэн эдгээр гэрэл хуримтлуулах системээр дамжиж буй талаар илүү ихийг олж мэдэх болон тэдний тогтоосон модулиуд нь яаж, хэрхэн маш өндөр үр ашигтай ажиллаад буйг тодорхойлох зэрэг байх болно.  Их Британи дах ихэнх нарны зайнууд нь 10 -20 хувийн ашигтай ажилладаг. Энэ ашигт үйлийг 95 хувь хүртэл өсгөвөл нарны эрчим хүчний технологийн хэрэглээг эрс нэмэгдүүлэх болно. Ингэснээр хүрээлэн буй орчинг хамгаалахад тустай,” хэмээн доктор Ленеи нэмж хэлжээ.

 

Мэдээний дэлгэрэнгүй University of Birmingham –с үзнэ үү.

Технологийн салбар
















Бусад мэдээлэл