Вэбсайтын цэс
Судлаачид перовскит нэгдэл бүхий нарны элементийн үр ашгийг нэмэгдүүлэх туршилт хийжээ.
Судлаачид перовскит нэгдэл бүхий нарны элементийн үр ашгийг нэмэгдүүлэх туршилт хийжээ.


СУДЛААЧИД ПЕРОВСКИТ НЭГДЭЛ БҮХИЙ НАРНЫ ЭЛЕМЕНТИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТ ХИЙЖЭЭ


 

Перовскитууд нь нарны зайг хийхэд ашиглагдаж буй цахиурыг орлох хамгийн өндөр боломжит түүхий эд болохыг бид мэднэ. Энэ нэгдлийг гарган авах зардал бага, нам температурт үр дүнтэй ажиллах боломжтой, маш нимгэн уян хатан зэрэг давуу талуудтай боловч нарны гэрлийг цахилгаан болгон хувиргах ашигт үйлийн коэффициент багатай байдаг султай билээ. Перовскит нарны элементийн загварчлалын өнөөгийн судалгаагаар үр ашиг нь цахиураас арай их 20 – 22 хувь байдаг. Тэгвэл судлаачид үр ашгийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна.




Зураг: Перовскит нэгдлийн кристалл бүтэц


Доктор Жесон Ёо-р ахлуулсан Массачусетсийн технологийн институт, Өмнөд Солонгос болон Гүржийн эрдэмтдийн баг перовскит нэгдэл бүхий нарны элементийн үр ашгийг нэмэгдүүлэх судалгааны ажлын үр дүнгээ Nature сэтгүүлд хэвлүүлсэн байна. Эрдэмтдийн баг элементийн цэнэг зөөгчийн урсгалын зүгшрэлтийг хангахаар перовскит материал дээр цагаан тугалгын давхар ислийн тусгайлан боловсруулсан дамжуулагч нимгэн давхаргыг нэмж, перовскитын бүтцийг өөрчилснөөр нарны элементийн үр ашгийг 25.2 хувь болгон өсгөж чадсан байна. Энэ нь зах зээл дээр худалдаанд буй нарны зайн үр ашгаас өндөр үзүүлэлт болжээ.

Гэвч перовскитуудын ашиглалтын хугацаа нь цахиуртай харьцуулбал хэт богино хэвээр байгаа бөгөөд судлаачид энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна.

 

Мэдээний дэлгэрэнгүйг доорх линкээр орж үзнэ үү.     https://www.solardaily.com/reports/Researchers_improve_efficiency_of_next_generation_solar_cell_material_999.html

Мэдээ бэлтгэсэн: Хэрэглээний физикийн салбар, ЭША Б.Мөнгөнцацрал

 


Бусад мэдээлэл