Бидний мэдэх бүх цагууд нь тогтвортой хэлбэлзэл дээр суурилан зохион бүтээгдсэн байдаг. 1656 онд эрдэмтэн Christiaan Huygens хамгийн анхны дүүжингийн хэлбэлзэл дээр үндэслэгдсэн цагийг зохион бүтээсэн. 1930-аад оноос эхлэн дүүжинт хэлбэлзлээс өөр илүү найдвартай ажиллагаатай цагийг бүтээх судалгаа эрчимтэй явагдсан.
Анхны атомын цагийг 1949 онд NIST (National institute of Standards and technology) - ийн эрдэмтэн Harold Lyons аммиакийн молекулаас цацрах бичил долгионы давтамж дээр үндэслэн зохион бүтээсэн. Гэвч энэ цагийг стандарт цаг болгон ашиглах боломжгүй байсан.
1955 онд эрдэмтэн Louis Essen Англи улсад байрлах NPL (National Physical Laboratory) -д стандарт цаг болгож ашиглаж болохуйц анхны атомын цагийг бүтээсэн.
Зураг 1. Louis Essen болон Jack Parry нар зохион бүтээсэн атомын цагны хамт.
Үүнээс хойш олон арван эрдэмтэн судлаачид атомын цаг бүтээхээр ханцуй шамлан орж улмаар 300,000 жил нэг секунд алдах магадлалтай Cs атомын тогтвортой изотоп Cs133 дээр суурилсан атомын цаг (cesium-133) зохион бүтээсэн юм. Энэ бүтээлээрээ 1989 онд Norman Ramsey, Hans Dehmelt, Wolfgang Paul нарын эрдэмтэн нобелийн шагнал хүртсэн билээ. Атомын цагны хөгжил өнөөдрийн байдлаар буюу 20 сая жилд нэг секунд алдах магадлалтай түвшинд хүртэл хөгжсөн.
Зураг 2. Оптик атомын цаг
Харин лабораторийн түвшинд судлагдаж байгаа атомын цагийг хэрэглээнд гаргана гэдэг тийм ч амар ажил биш гэхдээ үүнийг бий болгосноор маш олон боломжуудыг бидэнд нээж өгнө. Одоогийн байдлаар хамгийн том чухал ололт бол Альпын нурууны харьцангуй геодезийн хэмжилтэд атомын цагийг ашиглаж байгаа явдал юм. Энэ нь атом, квант түвшний технологийн судалгаа бидний амьдралын хэрэглээ болоход улам бүр ойртож байгаагийн нэгээхэн тод илрэл билээ
http://www.npl.co.uk
Мэдээ бэлтгэсэн: Эгэл бөөм, цөмийн физикийн салбар