Дэлхий дахины физикчид 2018 оны 10 дугаар сарын 2-нд шинэ Нобелийн шагналтнуудаа өлгийдөн авсан билээ. Уг нээлтүүд нь Лазерын физикийн салбарт дэвшилт авчирсан нээлт байсан бөгөөд шагналын хагасыг өдгөө 96 насыг зооглож байгаа физикч Артур Эшкин (Arthur Ashkin) “Оптик чимхүүр, түүний биологийн систем дэх хэрэглээ”, харин нөгөө хагасыг Донна Стрикланд (Donna Strickland) болон Жерард Мороу (Gerard Mourou) нар “Асар их эрчим бүхий хэт богино оптик пульс гарган авах арга” нээсэн учир Нобелийн шагнал хүртсэн билээ (Зураг 1).
Зураг 1. 2018 оны Физикийн салбар дахь Нобелийн шагналт эрдэмтэд. Зүүн гар талаас Артур Эшкин, Жерард Мороу, Донна Стрикланд.
Зураг 2. Оптик чимхүүрийн ерөнхий схем зураг.
бидний
тохиолдолд, лазер нь моменттой бөгөөд энергитэй шууд хамааралтай. Долгион нь
сарних эсвэл ойх үед чиглэлээ өөрчлөх ба импульсын момент мөн өөрчлөгдөнө.
Хэрэв диэлектрик биетэд лазерын туяагаар үйлчилбэл туяа тодорхой өнцгөөр
сарних бөгөөд биетэд Fscat хүчээр үйлчилнэ. Момент хадгалагдах хууль ёсоор биет
эсрэг чиглэл бүхий (Fgrad) моменттой болно. Ингэж долгион биетэд үйлчилснээр
линзний фокусын төв орчим хорих боломж бүрдэх бөгөөд линзийг шилжүүлснээр
биетийг зөөх боломжтой.
Өдгөө оптик
чимхүүрийг шинжлэх ухааны олон салбарт ашиглаж байгаа бөгөөд молекул хоорондын
хүч хэмжих, уураг болон ДНХ бүтэц тодорхойлох, биохимийн урвалыг эхлүүлэх,
эсийг ангилах гэх мэт судлагаанд ашиглаж байна.
Эх сурвалж:
1. Ashkin,
A. (1970). "Acceleration and Trapping of Particles by Radiation
Pressure". Phys. Rev. Lett. 24 (4): 156–159.
2.
Ashkin A, Dziedzic JM, Bjorkholm JE, Chu S (1986). "Observation of a
single-beam gradient force optical trap for dielectric particles". Opt.
Lett. 11 (5): 288–290
3.
https://en.wikipedia.org/wiki/Optical_tweezers#cite_note-1
4.
Сангаа, Д. (2018). “Физикийн нээлтүүд ба Нобелийн шагналтнууд”. Улаанбаатар хот, АДМОНПРИНТ
ISBN 978-99978-4-740-9
5.
https://blocklab.stanford.edu/optical_tweezers.html
Материал судлалын салбарын ЭШДаА Э.Энхжаргал