БНХАУ –д одоогийн байдлаар Бээжин хотод Голландын зохион бүтээгч Daan Roosegaarde –ийн зохион бүтээсэн 7 метр өндөр цахилгаан сэнс бүхий хөдөлгүүртэй агаар цэвэршүүлэгч 2016 онд байрлуулан ажиллаж байна. Энэ агаар цэвэршүүлэгч нь давсан шүүлтүүр бүхий цэвэршүүлэгчтэй агаар дах 2.5 pm хэмжээтэй бохирдлыг шүүж цагт 30 000 м3 цэвэр агаар гаргах хүчин чадалтай.
Мөн БНХАУ-ын Сиань ( Xi’an ) хотод Хятадын шинжлэх ухааны академийн Хүрээлэн буй орчны хүрээлэнгийн зохион бүтээсэн 100 метр өндөр цахилгаан болон байгалийн эргэлт бүхий агаар цэвэршүүлэгч 2017 онд барилгын ажил дуусан ажиллаж байна. Энэ агаар цэвэршүүлэгч нь эргэн тойрныхоо хааш хаашаа 100 м газар 3 метрийн өндөр шилэн дээвэр хийж хүлэмжийн эффектийн зарчмаар тухайн хэсгийн агаараа өдрийн цагаар халааж агаар цэвэршүүлэгч бүхий цамхаг руу оруулсанаар агаар нь байгалийн эргэлтээр эргэн агаар дах 2.5 pm хэмжээтэй бохирдлыг шүүж цагт 420 000 м3 цэвэр агаар гаргах хүчин чадалтай.
Мэдээ бэлтгэсэн: Технологийн салбар
Эх сурвалж: World's Largest Air Purifier Completes Successful Trial Run in Xi'an, China