Корона вирус дэлхийн 173 орон болон бүс нутгуудад тараад байгаа энэ үед эрдэмтэн судлаачдын анхаарлыг корона вирусаас үүсэх COVID-19 өвчлөлийг дарах, дарангуйлах вакцин болон бусад эмчилгээний аргуудыг эрэлхийлэх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагын хүрээнд дэлхийн томоохон эм үйлдвэрийн компаниуд болон судалгааны хүрээлэнгүүд вакцин гарган авахаар уралдан ажиллаж байна. Одоогийн байгаа мэдээллээр 35 орчим компани болон хүрээлэнгүүд вакцин гарган авахаар судалж байгаа бөгөөд тэдний 4 н аль хэдийн туршилтын вакцин гарган авч амьтад дээр туршиж эхлээд байна. Вакцин гарган авах, туршиж баталгаажуулахад хамгийн багадаа 1 жил шаардагдана. Иймээс бусад судлаачид Корона вирусыг дарангуйлах бодис болон хүний дархлааг хэрхэн өндөр нөлөөтэйгээр нэмэгдүүлэх талаар судлаад тодорхой үр дүнгүүдэд хүрээд байна.
Зураг 1 : 2020 оны 3 сарын 18 ны байдлаар COVID-19 өвчлөл батлагдсан улсууд
Тэдний нэг нь БНСУ-ын Эхва их сургуулийн эмчилгээний төвийн судлаачид “чацаргана” жимснээс гарган авсан пробиотик бактери нь маш олон тооны лактобацилл гассери (L. gasseri) –г агуулдаг ба уг бодис нь шинэ корона вирусийн мутацид шаардагдах энергийн эх үүсвэр болох пурины идэвхижилтыг дарангуйлдаг болохыг тогтоожээ. Судалгааны багийнхан цитокин (хүний дархлалын системд химийн сигнал дамжуулдаг, дархлааны хариу урвалыг зохицуулдаг бүлэг уураг) идэвх болон escherichia coli (давсгийг үрэвсүүлдэг бактехи) –г дарангуйлах судалгааг хийж байхдаа лактобацилл гассерийн үйлчлэлийг илрүүлжээ. Мөн “чацаргана” жимснээс 9н төрлийн антиоксидант, 6н төрлийн эрдэс, 16 амин хүчил болон ehstreptococcus thermophiles, lactobacillus rhamnosus гэх бодисууд агуулагдаж буйг илрүүлсэн байна.
Зураг 2 : БНСУ-ын Эхва их сургуулийн эмчилгээний төвийн судлаач, проф Юн Ха-На (Yoon Ha-na)
Хятад болон БНСУ улс
нь COVID-19 өвчлөлийн эсрэг ДОХ-ын эмчилгээг ашиглаж
байгаа бөгөөд ДОХ, ЭБОЛА, КОРОНА вирусууд нь хүний биед мутацид орох шинжээрээ
төстэй ба энергийн эх үүсгэвэр болгож эсийн мембранаас пуриныг авдаг байна.
Судалгааны багийн ахлах проф Юн (Yoon) “чацаргана” жимсэнд агуулагдах пробиотик нь пурины идэвхийг бүрэн
дарангуйлж COVID-19
өвчний эмчилгээ болж чадна гэж үзэж байгаа ба бусад судлаачид энэхүү туршилтын
үр дүнг ихэд сонирхон бататгахаар судалж байна.
Өвчин тархсан нийт орнууд дотроос Хятад улс нь халдварын дэгдэлтийг бүрэн
хязгаарласан хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд СOVID-19 өвчлөлийн эмчилгээнд уламжлалт болон орчин цагийн
эмчилгээний аргуудыг хослуулан ашиглаж үр дүнд хүрээд байгаа билээ.
Дашрамд бидний биеийн
дархлааг өндөр үр дүнтэйгээр дэмжих 7н нэгдлийг жагсаалаа.
1.
Мөөг
(чаг, шийтаке, лентинула мөөгнүүд)
Мөөг нь хүний биед
хэрэгцээтэй олон тооны нэгдлийг агуулдаг ба хоолны дэглэм, зарим хоолонд нэмэлт
орцоор өргөнөөр хэрэглэдэг. Ихэнх мөөг нь холестролыг бууруулж, үрэвслийг
багасгана, мөн дархлалыг дэмжинэ. Чаг мөөг нь антиоксидант идэвх өндөртэй тул
радикалуудыг дарангуйлдаг (Исэлдэлтийн стрессын эсрэг).
2. RM10
(Органик фементжүүлсэн нэгдэл)
Уг нэгдэл (капсул)
нь органик мөөг, зуун наст, ункариа томентоса (дулаан оны модлог усан үзэмний модноос гарган авдаг) -ийн нийлбэр бөгөөд бусад мөөгний үйлчлэлтэй төстэйгөөр
холестролыг бууруулж, дархлалын урвалын дэмждэг.
3.
Каллоген
(Биологийн идэвхт каллогенжуулсан пептид)
Калогеныг арьсны уян
хатан байдал сайжруулахад өргөнөөр ашигладаг ч уг бодис нь үрэвслийн эсрэг
өндөр идэвх үзүүлдэг. Мөн дархлааг дэмжиж, хоол боловсруулахад тусалж гэдэсний
эрүүл байдлыг хангадаг.
4.
Пробиотик
(Genestra
Brands-HMF Forte)
Пробиотик
нь хоол боловсруулах системд туслахаас гадна вирусын гаралтай өвчлөл, харшлын
гаралтай өвчлөлийн эсрэг үйлчлэл үзүүлж дархлалыг дэмжинэ. Хоол боловсруулах
систем эрүүл байснаар хүний сэтгэл санаа тогтвортой байдаг. Учир нь хүний
биеийн серотонины 70 гаруй хувь нь хоол боловсруулах замд
ялгардаг.
5.
Витамин C (Витамин C
–ийн шахмал 1000)
Аскорбины
хүчил болон витамин C-г дархлааг дэмжихэд өргөнөөр ашигладаг. Витамин C нь өндөр антиоксидант идэвхтэйгээс гадна дархлалын систем, түүнд оролцох B болон T –эсүүдийг дэмждэг.
6.
Инфлувин-T (Нэмэлт капсул)
Инфлувин-T-г хунчир
(astragalus),
самбук жимстэй үр (Elderberry) зэрэг ургамлаас гаргаж авдаг бөгөөд
хүний дархлалын системийг дэмжиж гадаад орчноос авах халдварыг устгадаг. Энэ
ургамлын гаралтай нэмэлт эмийн бүтээгдэхүүнээс өдөрт 2р таблетыг уухад
хангалттай байдаг.
7.
Чацаргана
(Чацарганы тос, органик чацарга орсон бүтээгдэхүүнүүд)
Чацаргана нь витамин, антиоксидант бодисууд, амин хүчил болон эрдэс
минералыг өндөр тунгаар агуулдаг. Иймээс ч хүний биеийн дархлааг дэмжих, тогтворжуулах,
хоол боловсруулах системийг тогтворжуулах, гадны халдварын эсрэг идэвхийг бий болгодог.
Чацарганы вирусийн эсрэг идэвхийг ашиглан H1N1 –ийн эмчилгээнд хэрэглэж байсан бол одоо дэлхийн 173 оронд
тархаад байгаа COVID-19 –ийн эсрэг идэвх үзүүлж буйг туршилтаар тогтоогоод байна.
Бэлтгэсэн:
ШУА-ийн ФТХ-ийн Материал судлалын салбар, биофизикийн
лабораторийн ЭШДаА Б. Дүүрэнбуян
Эх сурвалж
https://www.worldometers.info/coronavirus/
https://www.theguardian.com/world/2020/mar/18/when-will-a-coronavirus-vaccine-be-ready
https://www.newyorker.com/news/news-desk/how-long-will-it-take-to-develop-a-coronavirus-vaccine
https://innovativemedicine.com/coronavirus-preparedness-our-top-immune-boosting-supplements/