Вэбсайтын цэс
Графен коронавирусын эсрэг ямар нөлөө үзүүлэх вэ?
Графен коронавирусын эсрэг ямар нөлөө үзүүлэх вэ?

Өнөөдөр коронавирустэй (Covid-19) нүүр тулж буй дэлхийн олон орны судлаачид болон компаниуд цар тахлын эсрэг хамгийн сайн материалын нэг нь графен  хэмээн харж байна. Учир нь графенд бактери болон вирусийн эсрэг идэвхитэй шинж чанар байдаг ба үүнийг нь эмнэлгийн мэдрэгч төхөөрөмж болон бусад хэрэгсэлд ашиглах боломжтой болж байна. 











Олон төрлийн мэдрэгч төхөөрөмж хийхэд графен нь хамгийн сонгодог материал болох нь өмнө гарсан судалгааны үр дүнгүүдээс харагдаж байна. Тухайлбал, энэ сарын эхээр Бостон коллежийн судлаачдаар удирдуулсан баг бактерийн мөхсөн хэсгийг олж тодорхойлох төслийн хүрээндээ биологийн бүтцэд агуулагддаг цахилгаан дохиог илрүүлэхэд графен хавтанг ашигласан бол 2019 оны 10 сард химич Джеймс Тур-аар ахлуулсан Райса их сургуулийн (Rice university) баг өөрсдийн лазераар хийсэн графенаа (LIG) бага зэргийн цахилгааны тусламжтайгаар өвчин үүсгэгчүүдийг устгадаг, өөрийгөө ариутгадаг шүүлтүүр болгон хувиргасан байна. ICN2 Nanobioelectronics and Biosensors группийн хөгжүүлсэн графен оксидын (GO) мэдрэгч нь графенд суурилсан худалдан авах боломжтой мэдрэгчүүдийн нэг бөгөөд 2016 онд аналитик төхөөрөмж үйлдвэрлэдэг, хамгийн нэр хүндтэй технологийн компани болох Biolin Scientific –н санал болгосон бүтээгдэхүүний жагсаалтад орсон юм. Q-Sense GO мэдрэгч нь GO -г бусад нэгдэлтэй хэрхэн харилцан үйлчилж байгааг судлах боломжтой тул үүнийг  оношилгоо, аюулгүй байдал, хамгаалалт болон орчин тойрны хяналтын төхөөрөмжийг хөгжүүлэхэд маш том туслалцаа үзүүлэх боломжийг нээж байна.

Графены шинж чанарыг эрүүл мэндийн салбарт болон КОВИД 19-н эсрэг янз бүрийн байдлаар ашиглах боломжтой гэж үзэж байна. 2018 оны 6 сард Пенсильваны их сургуулийн судлаачид графенийг оношил зүйн багажны мэдрэгчийг сайжруулахад, ялангуяа ХДХВ –н эмчилгээний болон хяналтын багажид ашигласан. Графенаар эмнэлгийн сайн чанарын бээлий, маск, халат хийж болно. Жишээ нь: LIGC Applications-н Guardian G-Volt нь ариутган дахин хэрэглэх боломжтой графен шүүлтүүрийн системтэй нүүрний маск юм. Guardian G-volt графен шүүлтүүрэн систем нь 0.3мкм-с том хэмжээтэй эсрэг биетийг 99%, харин 0.3мкм-с бага хэмжээтэйг 80% болон үүнээс бага хувиар хамгаалдаг байна. G-Volt Guardian-г зөөврийн батарей цэнэглэгчээр USB-гээр дамжуулан бага хэмжээний цэнэгийг өгөхөд энэ цэнэг нь графен масканд суусан бүх биетийг устгадаг байна.











Графен үйлдвэрлэгчид болон программ хөгжүүлэгчид КОВИД 19 –н эсрэг тэмцэлд нэгдэн орж байна. Энэ сарын эхээр, Италийн Directa Plus компани КОВИД 19 цар тахалтай тэмцэхийн тулд үйлдвэрлэсэн графенаа эмнэлгийн тоног төхөөрөмжид хэрэглэхээ мэдэгдсэн. Тус компанийн мэдээлж байгаагаар графен нь хоргүй бөгөөд түүний бактери үржилтийг зогсоох шинж чанарыг ашиглан хамгийн сайн вирус тархалтаас урьдчилан сэргийлж чадах эмнэлгийн тоног төхөөрөмж хийхэд хэрэглэж болох юм. Мөн графен үйлдвэрлэгч Graphenea компани, КОВИД 19-н оношилгоо болон судалгаа явуулж буй хүмүүст үнэгүй графен санал болгож байгаа бөгөөд тус компани ДЭМБ болон эм зүйчдийн зөвлөмж зааварчилгаагаар спиртэн суурьтай ариутгалын бодис үйлдвэрлэж эмнэлгийн болон хууль сахиулахын ажилчид мөн эрсдэл өндөртэй бүлгийнхнийг гар ариутгагчаар хангахаа мэдэгджээ.

Мэдээллийн эх сурвалж: https://www.graphene-info.com/how-can-graphene-assist-war-coronavirus

Мэдээ бэлтгэсэн: Материал судлалын салбарын ЭШДаА Б.Болормаа



Бусад мэдээлэл