ОДОН ОРОН СУДЛААЧИД "СҮҮН ЗАМ" ГАЛАКТИКИЙН ДОТООД ЦАГАРИГ ОЙРОЛЦООГООР 6 ТЭРБУМ ЖИЛИЙН НАСТАЙ ГЭВ
Манай Сүүн зам галактик металаар баялаг (устөрөгч болон гелиэс илүү хүнд элементүүд) ба дунд зэргийн настай дотоод цагариг хэлбэртэй бүтэцтэй болохыг APOGEE судалгааны оддын өгөгдөлд анализ хийжээ.
APOGEE бол нил улаан туяаны долгионы уртад хийгддэг том масштабтай
одны спектроскопийн судалгаа юм.
Оптик гэрлээс ялгаатай нь хэт улаан туяа одод хоорондын
тоосонцорыг маш амархан нэвтэлж APOGEE-д Сүүн замын диск болон бөөгнөрсөн
тоосжилттой бүс дэх оддыг бүртгэж, тэдний элементийн тархацыг тодорхойлоод
зогсохгүй байрлал, харж буй чиглэлийн шугамын дагуух хурд болон насыг нь
ойролцоогоор тодорхойлох боломжийг олгодог.
Үүнээс гадна, ESA-ийн Gaia-н үндсэн зорилго нь 1 тэрбум гаруй одны
байрлал болон хөдөлгөөний нарийн хэмжилтүүдээр хангагдсан бүдүүвч зураг
гаргах билээ.
Хоёр судалгаа хамтарч байж Сүүн замын дотоод бүсдэх оддын орбитыг
тодорхойлход шаардлагатай ажиглалтыг бүрдүүлдэг байна. Гол
шаардлагатай зүйл нь Сүүн замын хэрхэн оддыг нэгтгэх боломжийг бий болгодогт
оршино.
Үүнйиг MPE эрдэмтдийн бүтээсэн Сүүн замын төв хэсгийн загварчлалыг
ашиглан гаргаж авчээ.
“Бид эдгээр оддын бүтэн орбитыг гаргаж авахын тулд APOGEE
судалгааны 30,000-с илүү их оддыг манай Сүүн зам дахь Gaia-ийн нэмэлт
өгөгдөлтэй нэгтгэсэн” гэж Макс-Планкийн хүрээлэнгийн сансрын физикийн докторант
Шола Вайли хэлжээ.
“Энэ орбитын тусламжтайгаар бид үндсэндээ галактикийн төвийн
бөөгнөрөлийн ард байгаа болон судалгаанд хамрагдаагүй бусад орон зайн бүсүүдийг
амжилттайгаар харж чадна. ”
Вайли болон түүний хамтран ажиллагчид Сүүн замын төв хэсгийн оддын
нягтрал, металлаг шинж чанар болон насны газрын зургийг бүтээхийн тулд орбитыг
ашигласан.
Зургийг: New milky Way by Ann Finkbeiner, 2012, Nature
Бид төвийн зурвас орчимын дотоод цагaриган бүтэц нь 6 тэрбум жилийн настай оддыг агуулсан бусад зурвас мужаас металлаар илүү баялаг болохыг тогтоосон" гэж Вайли хэлсэн.
Хэдий одод үүсэх дотоод цагариган бүтэц бусад диск хэлбэртэй галактикуудад ажиглагдаж байсан ч манай галактик нь ийм дотоод цагаригтай эсэх нь тодорхойгүй байсан. Цагариг болон зурвас хэсэг дэх оддыг салгахын тулд одон орон судлаачид орбит нь хэр зэрэг элиптик, өөрөөр хэлбэл тойрог замаас хэр их хазайж байгааг ашиглажээ.
Тэд цагариг дахь одод зурвас хэсгийн оддоос залуу, металлаар баялаг болохыг олж мэдсэн төдийгүй эдгээр одод Галактикийн хавтгайд илүү бөөгнөрсөн байгааг тогтоосон байна.
Макс-Планк хүрээлэнгийн Сансрын физикийн доктор Ортвин Герхард "Оддын цагариг дахь одод зурвас хэсэг үүссэний дараа ч бөөгнөрч буй хийнээс одод үүссээр байсан гэсэн үг" гэж хэлжээ.
Тиймээс дотоод цагариг дахь оддын насыг Сүүн зам үүссэн түүхийг эргэн харахад ашиглаж болно.
Дээрх судлаачид "Галактикийн дотоод цагариг болон түүний спираль салаа хооронд ямар нэг холбоо байгаа эсэх, мөн одоогийн байдлаар хий нь бусад спираль галактикт байдаг шиг нимгэн дотоод цагаригруугаа орж байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна" гээд
"Сүүн зам дахь цагаригаас эргэн тойрон дахь диск рүү шилжих шилжилтийг илүү сайн ойлгохын тулд нэмэлт ажил хийх шаардлагатай бөгөөд энэ нь сайжруулсан загвар, нэмэлт өгөгдлүүд шаардана." хэмээн хэлэв.
Мэдээ бэлтгэсэн: Н.Хишигбуян, М. Урангуа
Эх сурвалж: http://www.sci-news.com/astronomy/milky-ways-inner-ring-age-10687.html