ИХ ЧАДЛЫН ФОТОЦАХИЛГААН СТАНЦЫГ СУЛ СҮЛЖЭЭНД
ХОЛБОХ НЬ
Шинэ Зеланд улсын
University of Auckland-н докторант С.Сайнболд Их чадлын фото цахилгаан
станцыг сүлжээнд холбох судалгааны
ажлынхаа хүрээнд Applied Energy volume 282 partA сэтгүүлд эрдэм шинжилгээний
өгүүлэл хэвлүүлсэн байна. Энэхүү өгүүлэлд сул эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 5,
10, 15 болон 20 МВт-ын Фото цахилгаан станцын сүлжээтэй холбогдон ажиллах,
энергийн анализ, ачааллын урсгалын анализын үр дүнгийнхээ талаар бичжээ.
Сайнболд уг ажилдаа Монгол улсын эрчим хүчний систем, нарны эрчмийн өгөгдлийг
ашиглан тооцсон нь тун сонирхолтой ажил болжээ. Хүчдэлийн үнэлгээнд цэлмэг
үеийн цацрагийн өгөгдлөөр гаргасан боломжит максимум үйлдвэрлэлтийг, харин
энергийн анализад дундаж цацрагийн өгөгдөлд үндэслэсэн дундаж үйлдвэрлэлтийг
тус тус авч үзсэн байна. Хүчдэлийн шинжилгээгээр боломжит максимум үйлдвэрлэлттэй станцын сүлжээнд
хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд хүчдэлийн утга нь 1,032- 16,011 В, харин дундаж үйлдвэрлэлттэй
тохиолдолд 75 – 11,059 В хооронд тус тус
байх ба энергийн анализаар дээрх хоёр нөхцөлд станцын жилийн нийт үйлдвэрлэлт
нь суурилагдсан чадлаас хамааран 7.4 - 28.7 ГВт.ц гэсэн үр дүн гарсан байна.
Судалгааны ажлын дэлгэрэнгүйг холбогдох линкээр орж үзнэ үү.
Мэдээний дэлгэрэнгүй:
https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0306261920315531
Мэдээ бэлтгэсэн: Сэргээгдэх эрчим хүчний лаборатори