Вэбсайтын цэс
Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсны 65 жилийн ой тохиож байна.
Цөмийн шинжилгээний нэгдсэн институт  байгуулагдсны 65 жилийн ой  тохиож байна.

Өнөөдөр (2021.03.26):

ОХУ-ын Дубна хот дахь  Цөмийн шинжилгээний нэгдсэн институт  байгуулагдсны 65 жилийн ой  тохиож байна. http://www.jinr.ru/about/

Баруун Европын орнууд 1954 онд Швейцарт ЦЕРН хэмээн алдаршсан Европын цөмийн судалгааны төвийг байгуулсны дараахан  1956 онд тэр үеийн социалист 12 орон атом, цөмийн тулгуур судалгаа хийх  зорилгод нэгдэн  Москва хотоос холгүй орших Дубна хотод   Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийг байгуулжээ.

Өнөөдөр ЦШНИ- д ажиллаж буй 4500 орчим ажилтны 1200 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан (тэдний 260 гаруй нь шинжлэх ухааны доктор (Sc.D), 570 орчим нь доктор (Ph.D) зэрэгтэй эрдэмтэд),  2000 орчим инженер-техникийн ажилтан байна.

ЦШНИ-д явагддаг эрдэм шинжилгээний чиглэл маш өргөн бөгөөд   ерөнхийд нь эгэл бөөмийн физик, цөмийн физик, нягтарсан орчны физик гэсэн 3 үндсэн чиглэлд хуваадаг. 

A. Монгол улсын хамтын ажиллагаа

Анх 1957 онд  ЦШНИ-д ажиллуулахаар Н.Содном, Д.Түвдэндорж, Н.Далхжав, Д.Чүлтэм, Б.Далхсүрэн нарыг томилон явуулсан түүхтэй. 

Өнгөрсөн хугацаанд манай улсаас 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ЦШНИ-д урт хугацаагаар томилогдон ажиллаж, 50 орчим хүн дэд эрдэмтний (PhD), 9 хүн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалжээ.

"ЦШНИ-д ажиллаж байсан академич Х.Намсрай  “Чингис хааны одон”  гардаж, дөрвөн академич Х.Намсрай, Б.Чадраа, Т.Жанлав, О.Чулуунбаатар нар   төрийн соёрхол хүртжээ. 

"Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч нараас 3 (Ч.Цэрэн, Н.Содном, Б.Чадраа), МУИС-ийн  3 захирал (Н.Содном, Ц.Ганцог, С.Даваа), Улсын багшийн их сургуулийн захирал (О.Отгонсүрэн) зэрэг хүмүүс ЦШНИ-д ажиллаж байжээ.

"ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр  СнЗ-ийн орлогч дарга проф. Д.Цэвэгмид, М.Пэлжээ,  мөн  акад. Н.Содном, проф. Д.Чүлтэм, акад. Б.Чадраа зэрэг хүмүүс ажиллаж байв.

"Сүүлийн 10 орчим жил  Бүрэн эрхт төлөөлөгчөөр  профессор С.Даваа  ажиллаж байна.

Б. Манай улсад үүсч хөгжсөн шинжлэх ухааны  чиглэлүүд:

" Квант оронгийн онол, эгэл бөөмсийн онолын судалгаа (акад. Х.Намсрай)

" Их энергитэй бөөм, цөмийн харилцан үйлчлэлийн судалгаа (акад. Ц.Баатар, акад. Р.Тогоо).

" Цөмийн аналитик аргазүй боловсруулалт (акад. Н.Содном, проф.   О.Отгонсүрэн, проф. Ш.Гэрбиш)

" Цөмийн урвалын онол  (акад. Ч.Цэрэн, доктор З.Омбоо)

" Цөмийн бүтцийн судалгаа (проф. Д.Чүлтэм, проф. Б.Далхсүрэн)

" Нейтроноор явагдах цөмийн урвалын онол, туршлагын судалгаа (проф. Г.Хүүхэнхүү).

" Судалгааны реакторын аюулгүй байдлын үнэлгээ (акад. Б.Чадраа) 

"  Хатуу бие, материал судлалын судалгаа ( акад. Д.Сангаа) 

" Тооцон бодох математик (акад. Т.Жанлав, акад. О.Чулуунбаатар).

" Автоматжуулалт ба программчлал (акад. Л.Дорж, проф. Б.Нэргүй).

" Цацрагийн биологийн загварчлал (проф. О.Лхагва)

 

© Академич Д.Сангаа

 

 

           

 

 


Бусад мэдээлэл