Зураг 1-ийн
тайлбар: LIGO болон
Virgo туршилтын
багийн эрдэмтэд огторгуй-хугацаанд гравитацийн долгионы цоо
шинэ эх үүсвэр
болох нейтрон од ба хар нүхний нэгдэлтээс илрүүлсэн байж болох юм. (компьютер
симуляцын аргаар дүрсэлсэн).
LIGO –гэсэн
товчлол нь Америк дахь гравитацийн долгионыг
ахисан түвшний лазер интерферометр ашиглан судлах төв, Virgo –гэсэн товчлол нь Итали дахь гравитацийн долгионыг интерферометр
ажиглан судлах төв гэсэн утгыг төлөөлнө.
Огторгуй-хугацаанд
багц гравитацийн долгионыг илрүүлэлт олон арван жилийн ажил байсан бөгөөд анх 2015 онд
бүртгэсэн билээ. Харин одоо шинэчлэгдсэн бүртгэгчүүдээр тус судалгааг ахиулан
судлаж эхлээд, дөнгөж сарын дараа буюу 2019 оны 5-р сард LIGO
болон Virgo төвүүд
маш бага, бүдэгхэн чичиргээний 5 боломжит ажиглалтыг хийлээ.
Галтекийн LIGO лабораторын
астрофизикч Жэсс (Jess) Маклвэр (Mclver) 5-р сарын 2-ны
телефон мэдээний бага хурал дээр “Бүхий
л астрофизикийн холбоонууд маш их догдолсон байдалтай байна, бид
тохиолдлуудын
(events)
каталогийг маш хурдан байгуулж байна” гэж
хэлжээ.
Эхний үеийн
илрүүлэлтийн үр дүн, дүгнэлт цаашдын ажлаар баталгаажсан байх шаардлагатай
болно. Гэвч нэг тохиолдол (event) маш
их сонирхол татаж байгаа ба тэр нь хар нүх болон маш их нягттай сөнөсөн одны
үлдэгдэл болох нейтрон од хоёрын мөргөлдөж байгаа анхны тохиолдол ажиглагдсан.
Анх удаа LIGO болон Virgo төвүүд
нийтэд таталцлын долгион байж болох дохио бүртгэгдсэн талаараа
баталгаажуулсныхаа дараа биш өмнө нь мэдэгдэж байна.
Бүртгэлт
Нэг сарын дотор эрдэмтэд 5 боломжит гравитацийн долгионы тохиолдлуудыг (events) тэдгээрийн эх дэлхий хүртэлх ойролцоолсон зайн функцээс хамааруулан байгуулсан байна. Энд өмнөх 11 бүртгэгдсэн тохиолдлуудыг (events) одоогийн ажиглалттай харьцуулан харууллаа. Ихэнх бүртгэлтүүд нь нэгдэж буй хар нүхнүүдээс (хар) илэрч байна, гэвч нейтрон одны нэгдэлт ч (улаан) бас холимог байна. Харин нэг тохиолдол (event) нь (улаан шар) хар нүх, нейтрон одны холимог төлөв байж болох юм (Зураг 2).
LIGO болон Virgo туршилтын багийн гравитацийн долгион илрүүлэлт элбэг болж байна
Судлаачид
хар нүхний мөргөлдөөний боломжит магадлал бүхий 3 тохиолдлыг илрүүлсэн
бөгөөд энэ нь гравитацийн долгионы
хамгийн түгээмэл илрэл юм. LIGO
болон Virgo
Туршилтын баг өмнөх судалгаанууддаа 10 тохиолдлуудыг (events) олсон (SN: 1/19/19, p.
10).
Эрдэмтэд 4-р сарын 25-нд хоёр дахь удаагаа нэгдэж буй хоёр нейтрон оддын долгионыг ажигласан. Дэлхий дээрх одон орон судлаачид гэрлийг нейтрон оддын сөнөлтөөс хайж байсан ба энэ нь тухайлбал алт гэх мэт элементүүд хорвоо ертөнцөд хэрхэн бий болдгийг тайлбарлахад тус болох юм (SN: 11/11/17, p. 6). Одоохондоо ямар ч тодорхой гэрэл дэлбэрэлтээс илрээгүй байна.
Энэхүү үр
дүнгийн дараахан хар нүх болон нейтрон одны маш сонирхолтой боломжит нийлэлтийг
илрүүлсэн. Ийм төрлийн нэгдлийг ашиглах нь нейтрон одыг бүрдүүлдэг хэт хүнд
материалын нууцыг тайлах, орчлог ертөнц хэр хурдан тэлж байгааг илрүүлэхэд
туслана.
Эх үүсвэр: https://www.sciencenews.org/article/ligo-virgo-made-5-likely-gravitational-wave-detections-month
Мэдээг
бэлтгэсэн: Онолын физикийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан М. Пүрэвхүү