Вэбсайтын цэс
Цэнхэр LED (Light-emitting diode) гэрлийн нээлт.
Цэнхэр LED (Light-emitting diode) гэрлийн нээлт.

Бидний сайн мэдэх LED буюу гэрэл цацаргагч диод нь технологийн салбарт гарч ирсэн томоохон нээлтүүдийн нэг юм. LED гэрэл нь ажиллах зарчмын хувьд Вольфрам утас бүхий уламжлалт шар өнгийн гэрлээс өөр бөгөөд шар өнгийн гэрэлтэй харьцуулахад илүү бат бөх, удаан эдэлгээтэй мөн эрчим хүчний зарцуулалт нь 90 %-иар бага гэх мэт давуу талуудтай байдаг.



























Зураг 1. LED гэрлийн зарим хэрэглээ: малгайн гэрэл (а, б), машины гэрэл (в), гэрлийн чийдэн (г), гэрлэн дохио.

Бидний өдөр тутмын амьдралд  (Зураг 1) ашиглагддаг цагаан өнгийн LED гэрлийг гарган авахын тулд үндсэн өнгө болох улаан, ногоон, цэнхэр гурван өнгийн LED

гэрлүүдийн зохицлыг үүсгэх хэрэгтэй байдаг. XIX зууны хагаст хагас дамжуулагч материалд суурилсан улаан (GaP) болон ногоон (GaInN) LED гэрлүүдийг нээсэн ч цэнхэр

LED гэрлийн технологийг хараахан олж чадахгүй байсан. Тиймээс цэнхэр LED гэрэл нь эрдэмтэн судлаачдын хүслэн болсон нээлт болж байв. 1972 онд эрдэмтэн Хэрбэрт

Марушка (Herbert Marushka) болон түүний баг цэнхэр LED гэрлийг (Mg болон Zn-г хольцолсон GaN) гарган авсан ч үр ашиг багатай байв.

















Зураг 2. Зүүн гар талаас профессор Акасаки, профессор Амано, профессор Накамура.

Үүний дараахан 1993 онд нөр их судалгааны үр дүнд Японы Исаму Акасаки (Isamu Akasaki), Хироши Амано (Hiroshi Amano) болон Шүжи Накамура (Shuji Nakamura) гэх

гурван эрдэмтэд галлийн нитритэд суурилсан давхар гетеробүтэцт (InGaN/AIGaN), өндөр үр ашигтай цэнхэр LED гэрлийг гарган авснаа зарласнаар цагаан гэрэл үүсгэгч

LED-ийн дутсан хэсэг бүрэн болсон юм. 

Улмаар 2014 онд эдгээр эрдэмтдэд “Өндөр үр ашиг бүхий хагас дамжуулагч цэнхэр LED гэрлийн нээлт, цагаан LED гэрлийн хөгжил”-д үзүүлсэн нөлөөг нь үнэлж Физикийн

салбарт Нобелийн шагналыг гардуулсан билээ.





















Зураг 3. Li-Fi технологийн мэдээлэл дамжуулах үндсэн зарчим.


2011 онд Их Британийн Эдинбург хотноо зохиогдсон “TED talk” олон улсын технологийн чуулганы үеэр профессор Хералд Хаас “Herald Haas” цагаан LED гэрэлд суурилсан

утасгүй сүлжээний технологи Li-Fi (Light Fidelity)-г танилцуулсан. Уг технологи нь (Зураг 3) Wi-Fi (Wireless Fidelity) утасгүй сүлжээний технологийн дараагийн үе гэж хэлж

болох ба 1 секундэд 1024 мегабайт хүртэл хурдаар мэдээлэл дамжуулах боломжтой. Ингэхдээ 375- 780 нм долгионы урттай цахилгаан соронзон долгион буюу ердийн

үзэгдэх гэрлээр мэдээллийг кодолдог. LED гэрлийн өндөр давтамж (400-800 ТГц)-тай гэрлийг ашиглаж асах үед 1, унтарсан үед 0 гэсэн хоёртын тооллын системээр

мэдээллийг кодолж илгээдэг. Энэ нь хүлээн авагчид (утас, компьютер гэх мэт) ирснээр мэдээлэл уншигддаг байна.

Эх сурвалж:

Herbert Paul Maruska, Walden Clark Rhines. A modern perspective on the history of semiconductor nitride blue light sources. Solid-State Electron. 111, 32-41 (2015); DOI: https://doi.org/10.1016/j.sse.2015.04.010

Jaehee Cho, Jun Hyuk Park, Jong Kyu Kim, E. Fred Schubert. White light-emitting diodes: History, progress, and future. Laser Photonics Rev., 11, 1600147 (2017);  DOI: 10.1002/lpor.201600147

Shuji Nakamura, Takashi Mukai, Masayuki Senoh. Candela-class high-brightness InGaN/AIGaN double-heterostructure blue-light-emitting diodes. Appl. Phys Lett., 72, 211 (1998); DOI:10.1063/1.120688

https://en.wikipedia.org/wiki/Light-emitting_diode

https://spectrum.ieee.org/tech-talk/tech-history/silicon-revolution/rcas-forgotten-work-on-the-blue-led

https://en.wikipedia.org/wiki/Li-Fi

Мэдээ бэлтгэсэн: Материал судлалын салбар
















Бусад мэдээлэл