Вэбсайтын цэс
Хятад улс нарны зайгаар ажилладаг 30 метрийн урттай агаарт сар гаруй нисэхээр бүтээгдсэн дроныг хөөргөлөө.
Хятад улс нарны зайгаар ажилладаг 30 метрийн урттай агаарт сар гаруй нисэхээр бүтээгдсэн дроныг хөөргөлөө.

    БНХАУ нарны эрчим хүчээр ажилладаг асар том нисгэгчгүй онгоц зохион бүтээсэн ба энэхүү онгоц нь 130 фүүт буюу ойролцоогоор 40 орчим метр урт, 880 фаунд буюу 400 орчим кг жинтэй юм байна. Энэхүү CH-T4 нисгэгчгүй онгоц нь 8 ширхэг сэнсний тусламжтайгаар 65000 феет буюу 2000 метрээс өндөрт 125 милл/цаг хүртэл хурдтай нисэх боломжтой ба сэргээгдэх эрчим хүч ашиглан нисдэгээрээ давуу болжээ. Шөнийн цагт өөрт суулгасан нөөц эрчим хүчний баттерейгаас сэнснүүдийг тэжээн ажиллах боломжтой зохион бүтээсэн байна. Нислэгийн өндөр болон хэмжээгээрээ NASA-гийн Helios Prototype нисгэгчгүй онгоцны дараа орох ба алсын зайн удирдлага нь 400,000 милл хавтгай талбай буюу Египт улсын газар нутагтай тэнцхүйц талбайд удирдах боломжтой зохион бүтээжээ. Цэрэг арми болон тиррорист ажиллагааны эсрэг ашиглах төлөвлөгөөтэй зохион бүтээсэн байна.

Мэдээллийн эх сурвалж: http://www.popsci.com/china-solar-powered-drone#page-5

Мэдээ бэлтгэсэн: Информатикийн салбар, П.Золбаяр, Ч.Баясгалан



Бусад мэдээлэл