Вэбсайтын цэс
Хуванцар хог хаягдлыг цэвэр түлш болгон хувиргах боломжтой технологи
Хуванцар хог хаягдлыг цэвэр түлш  болгон хувиргах боломжтой технологи

НҮБ -ээс далай тэнгист жил бүр 8 сая гаруй тонн хуванцар хог хаягдал хаягддаг болохыг тогтоосон байна. Тухайлбал сүүлийн 65 жилд үйлдвэрлэгдсэн нийт хуванцарын (8.3 тэрбум тонн) ердөө 9% -ийг дахин боловсруулж, ойролцоогоор 12% -ийг шатааж, үлдсэн 79% нь хогийн цэгт болон далайд хаягдаж байна.  Дэлхийн эдийн засгийн форумаас 2050 он гэхэд  энэ хэвээр байдал үргэлжилвэл далай дахь загасны тооноос илүү хэмжээтэй хуванцар хаягдал бий болно гэж урьдчилан тооцоолжээ.

Тиймээс бидний өнөөдрийн бэлтгэж буй энэхүү мэдээ нь дэлхийн хэмжээнд анхаарал татаж байгаа полиолэфин (polyolefin хуванцарын төрөл, CnH2n) хог хаягдлыг химийн аргаар дахин боловсруулж (шинэ технологиор) ашигтай бүтээгдэхүүн буюу цэвэр түлш болон өөр төрлийн бүтээгдэхүүн болгон хувиргаж чадсан төслийг товч танилцуулахыг зорилоо.

 

“Бидний стратеги бол полиолэфин хаягдлыг полимер, нафта (нүүрсустөрөгчийн  холимог ) эсвэл цэвэр түлш гэх мэт өргөн хүрээний ашигтай бүтээгдэхүүн  болгож дахин ашиглахад чиглэгдэж байна” гэж АНУ-ын Индиана мужийн Пурдуе их сургуулийн Давидсоны нэрэмжит Химийн инженерийн сургуулийн профессор Maxine Spencer Nichols болон энэхүү технологийг хөгжүүлэх төслийн багийн удирдагч Linda Wang нар мэдээлж байна.

Мөн Пурдуе их сургуулийн докторын дараах судалгааны ажилтан Wan-Ting Chen болон магистр Wang, Kai, Jin  нар нь полиолефин хаягдлын 90-ээс дээш хувийг цэвэр мономер, полимер зэрэг өөр төрлийн бүтээгдэхүүн болгон хувиргах туршилтыг гүйцэтгэсэн энэхүү технологийн үндэслэгчид юм. Энэ төслийн баг нь өндөр чанартай хийн болон дизель түлш гарган авах туршилтийг амжилттай гүйцэтгэсэн.

Энэхүү хувиргах технологи нь сонгомол экстракци болон гидротермал шингэрүүлэлт  гэсэн процессуудаас бүрдэнэ. Хуванцарыг нэгэнт нафта болгон хувиргасан тохиолдолд бусад химийн урвалуудад зориулсан түүхий эд болгон ашиглаж болохын зэрэгцээ  цааш нь боловсруулж тусгай уусгагч болон өөр бүтээгдэхүүн рүү хувиргаж болно. Жил бүр үүсдэг полиолефиний хогноос гаргаж авсан цэвэр түлш нь бензин эсвэл дизель түлшний жилийн хэрэгцээний 4 хувийг хангаж чадах болно. Судалгааны зарим үр дүнг Wang-ийн 1-р сарын 29нд  ACS Sustainable Chemistry and Engineering сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны ажлаас харж болно. Wang нь энэхүү технологийн санаагаа байгаль орчин, хөрсний ус, далай дахь хуванцар хог хаягдлын бохирдлын талаар уншиж байхдаа олсон байна.

Төслийн удирдагч Wang “энэ технологи нь полиолэфин хуванцарын 90-ээс илүүтэй хувийг хувиргаж чадна.” Мөн “хуванцар хог хаягдал нь дахин боловсруулагдаж хаягдсан ч алга болдоггүй. Хуванцарууд маш удаан задардаг ба микропластик хор болон химийн нэгдлүүдийг хөрс болон усанд ялгаруулдаг. Далай дахь эдгээр бохирдлуудаас үүсэх ийм аюултай үзэгдэлийг бүрэн сэргээн засна гэдэг боломжгүй байх болно.” гэж дурджээ. Мөн тэрээр “бидний энэ технологи дахин боловсруулах үйлдвэрүүдийг сэргээж хуванцар хог хаягдлыг мэдэгдэхүйц бууруулах болно гэж найдаж байна.” гэж хэлжээ. Энэхүү судалгааны ажил нь дэлхийн дэвшилтэт ололт хэмээн сайшаагдан Пурдуе их сургуулийн 150 жилийн ойн хүрээнд хийгдсэн том ололтуудын нэг хэмээгджээ.

https://www.sciencedaily.com/releases/2019/02/190206131956.htm

 

Мэдээ бэлтгэсэн: Материал судлалын салбарын инженер Ц.Бямбасүрэн, ЭША Б.Бумаа  


Бусад мэдээлэл