Вэбсайтын цэс
ЮНЕСКО/МЦУЭР ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА
ЮНЕСКО/МЦУЭР ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

ЮНЕСКО/МЦУЭР (UNESCO/ISEDC) –н “Тогтвортой сэргээгдэх эрчим хүч”  сэдэвт хамтарсан тэтгэлэгт сургалт 2019 оны 10.01-ээс 10.30-нд ОХУ-н Москва хотноо “Олон улсын тогтвортой эрчим хүчний хөгжилийн төв”-д явагдаж өндөрлөлөө. Уг тэтгэлэгт Монгол улсаа төлөөлөн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Молор хамрагдлаа. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй улс орнуудад Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний тогтвортой хөгжилийг бий болгоход дэмжилэг үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх зорилготой бөгөөд жил бүр зохион байгуулагддаг юм. Энэ жилийн 13 дах удаагийн хөтөлбөрт Ази, Төв болон Латин Америк, Зүүн Европын нийт 19 орны мэргэжилтэнүүд хамрагдсан байна.
















Дэлгэрэнгүй: http://www.isedc-u.com/en/press-center/news/3678-the-13th-session-of-the-unesco-isedc-co-sponsored-fellowships-programme-has-finished-in-moscow.html

Мэдээ бэлтгэсэн: Хэрэглээний Физикийн салбар 


Бусад мэдээлэл