КАЛИФОРНИ ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭД НАРНЫ ЭЛЕМЕНТЭЭР ШӨНИЙН ЦАГААР ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТУРШИЛТ ЯВУУЛЖЭЭ.
Нарны зай шөнийн цагаар ч ажилладаг болбол ...? Калифорни
Их сургуулийн Компьютер болон Цахилгааны инженерчлэлийн сургуулийн профессор Джереми
Мандей (Jeremy Munday)-ийн удирдлагаар шөнө ажиллах нарны элементийг загварчлан, туршилт явуулсан байна.
Энэхүү туршилтын фотоволтайк элемент нь идеал нөхцөлд 1 м2
талбайгаас 50 Вт чадал гаргах хүчин чадалтай ажээ. Энэ ердийн нарны зайн хүчин
чадлын ¼- тэй тэнцүү юм.
Профессор Джереми Мандей хэлэхдээ:“Бидний хөгжүүлсэн нарны элемент нь ердийн нарны элементтэй
ижилхэн боловч урвуугаар нь ажиллах юм. Учир нь ердийн (уламжлалт) нарны
элемент нь гэрлийг шингээж авдаг бол бидний хөгжүүлсэн нарны элемент нь
орчинтойгоо харьцуулбал халуун учир хэт улаан туяаны гэрэл шиг дулаан цацруулж
энерги үйлдвэрлэх юм. Огторгуй үнэхээр хүйтэн, хэрэв та дулаан объектыг агаарт
байрлуулбал объект дулаан цацаргах юм. Хүн төрөлхтөн энэ үзэгдлийг хэдэн зуун
жилийн турш ашигласаар ирсэн. Сүүлийн 5 жилийн туршид энэ үзэгдлийг өдрийн
цагаар ашиглах, төхөөрөмж бүтээх талаар ихээхэн судалж байгаа.
“Цацаргалтын дулаанаар цахилгаан гаргах” энэ үзэгдлийг
ашигладаг бас нэгэн өөр төрлийн элементийг Терморадиатив элемент гэх бөгөөд
түүнийг судлаачид хөдөлгүүрийн хаягдал дулааныг ашиглах зорилгоор судалж байгаа.
Хэрэв энэ элементийг шөнө тэнгэр рүү харуулан байрлуулбал элемент хэт улаан
туяа ялгаруулах болно. Учир нь элемент нь орчноос дулаахан шүү дээ. Ердийн нарны элемент нь нарны цацрагийг шингээж авч
цахилгаан гаргадаг буюу төхөөрөмжид хүчдэл гарч, гүйдлийн урсгал бий болсноор цахилгаан
гаргадаг. Харин эдгээр шинэ төхөөрөмжүүдэд гэрэл ялгарч, хүчдэл гүйдэл нь эсрэг
чиглэлд урсах боловч цахилгаан гаргах юм. Та янз бүрийн материал ашиглах хэдий
ч үндсэн физик нь ижил шүү дээ.”
Энэ төхөөрөмжийг нарны шууд тусгалыг хаах эсвэл нарнаас
хол тавьсан ч төхөөрөмж өдрийн турш ажиллах болно. Яагаад гэвэл энэ шинэ
төрлийн нарны элемент нь 24 цагийн турш бүтээмж өндөртэй ажиллаж чадна. Энэ нь
цахилгаан сүлжээний горимыг тогтвортой барих, тэнцвэржүүлэх сонирхолтой арга
юм.
Мэдээний эх сурвалж: https://www.sciencedaily.com/releases/2020/01/200129174512.htm
Судалгааны ажлын дэлгэрэнгүй:
Tristan Deppe, Jeremy N. Munday. Nighttime Photovoltaic
Cells: Electrical Power Generation by Optically Coupling with Deep Space. ACS
Photonics, 2019; 7 (1): 1 DOI: 10.1021/acsphotonics.9b00679
Мэдээ бэлтгэсэн:
Хэрэглээний Физикийн салбар, ЭШДэА Б.Мөнгөнцацрал