БОРЖИГОН ОВОГТ БААТАРЫН
ЧАДРАА (1939-2016)
Монгол улсын
төрийн соёрхолт,
Шинжлэх
ухааны гавъяат зүтгэлтэн, Академич
1939
онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Ороох хэмээх газар төрсөн.
Мөрөн
багийн бага сургууль, Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жилийн сургууль, Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийн сургууль,
1962
онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их
сургуулийн физикийн ангийг тус тус төгсч физикийн мэргэжил эзэмшсэн.
ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
* 1968 онд “Образование странных частиц p мезонами с импульсом 4.0 ГэВ” сэдэвт судалгааны ажлаар Физик математикийн ухааны дэд
докторын зэрэг,
* 2003 онд “Цаг уурын хүйтэн нөхцөлд
сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах” сэдвээр Шинжлэх ухааны
доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
* 1975
онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн,
* ОХУ-ын
Шинжлэх ухааны академийн хүндэт доктор,
* Байгалийн
Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн,
* Киргизстаны
ШУА-ийн жинхэнэ гишүүн,
* Дубна
дахь ЦШНИ-ийн хүндэт доктор,
* Гуравдагч
ертөнцийн (дэлхийн) ШУА, Европын ШУА, Олон улсын дээд боловсролын ШУА, Дэлхийн
Инновацийн сангийн жинхэнэ гишүүн.
Цөмийн физик, нарны эрчим хүч, электрон
техникийн чиглэлээ 340 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэн
нийтлүүлсэний дотор цөмийн гаж бөөм үүсэх процесс, лямбада-этта,
К0К0-зэрэг гаж бөөмс-резонансийг анх олж ажиглахад
оролцсон бүтээлүүд, асар их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй мөргөлдөх
процессыг
газар дээр болон сансарт судалсан бүтээлүүд, нар салхи биоэнергийг ашиглах
судалгаа, туршилтууд, зохион бүтээсэн багаж төхөөрөмжүүд, монголын хөдөөгийн
малчдыг гэрэл, радио-холбоо, телевизтэй болгож нар салхины эрчим хүчээр
цахилгаанжуулах технологи, зохион бүтээсэн төхөөрөмжүүд, Монгол улсын үндэсний
хөгжлийн хөтөлбөр “Оюунлаг Монгол” (2008-2021 он), Монголын
үндэсний нэвтэрхий толь (2
боть),
Монголын үндэсний нэвтэрхий толь (3 боть), Монголын байгаль орчны нэвтэрхий
толь, дэлхийн атомын цахилгаан
станц-нэвтэрхий толь болон бусад 10 гаруй ном, 20 гаруй шинэ бүтээл оновчтой
саналыг гаргасан. Эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж, боловсон хүчин бэлдэх,
судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 10 гаруй хүрээлэн,
сургууль, жижиг үйлдвэр байгуулсны дотор барууны орнуудтай байгуулсан Монголын
анхны хамтарсан үйлдвэр Англи-Монголын “МОНМАР”, анхны тооцоолон бодох машин
М-220 бүхий төв, электрон техникийн “МОНЭЛ” үйлдвэр, шинжлэх ухаан
үйлдвэрлэлийн нэгдэл, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, эрдэм шинжилгээний
ажилтнууд бэлдэх Технологийн дээд сургууль, Улаанбаатарын их сургууль, Архангай
аймаг дахь “Ирвэс” лицей сургууль, Москвагийн их сургуулиудын Монгол дахь
салбарууд (Плехановын, эрчим хүчний, сурганы), АНУ–ын Колорадогийн их
сургуулийн салбар зэрэг болно. Б.Чадраагийн удирдсан туршилт, судалгааны багийн
хамт олны хөдөлмөрийн үр дүнд хөдөөгийн малчид, тариаланчдыг гэрэл-цахилгаан,
радио телевиз, хөргөгч хөлдөөгч, холбооны хэрэгсэлтэй болгож, хот хөдөөгийн
ялгааг арилгахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
2019 оны 11-р сарын 1
Доктор М.Цэрэнчимэд