Вэбсайтын цэс
ПИ ТООНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ПИ ТООНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ПИ ТООНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

АНУ-ын физикч Ларри Шоу (Larry Shaw3-р сарын 14-ны өдрийн 1 цаг 59 минут 26 секунд нь Пи тооны эхний найман цифртэй давхцаж байгааг ажиглаад 1988 онд АНУ-ын Сан-Франциско хотын Эксплораториум шинжлэх ухааны музейд анх удаа “Пи тооны өдөр”-ийг тэмдэглэснээс хойш жилээс жилд  улам бүр хамрах хүрээгээ тэлж, дэлхийн олон орнуудад тэмдэглэдэг болж байна.

ШУА -ийн Физик, технологийн хүрээлэн, Математик тоон технологийн хүрээлэн хамтран Пи тооны өдөрлөгийг 2022 оны 3 сарын 14-нд долоо дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэв. 


                           

                               

Уг өдөрлөгт ФТХ -ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, лабораторийн эрхлэгч доктор Ц.Энхбат “Физик ба Пи тоо”, Олонлог сургуулийн үүсгэн байгуулагч, доктор Б.Баясгалан “Тойргийн к - нумууд”, ШУА -ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Салбарын эрхлэгч, доктор Б.Батгэрэл “Пи тооны бүтцийн тухай”, доктор Ч.Алтаннар “Пи тооны тухай” сэдвээр  тус тус илтгэл хэлэлцүүллээ.



            


Өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулсан “Пи тооны үзэсгэлэн” -д “Олонлог” сургууль, “Гурван-Тамир” олон улсын дунд сургуулийн сурагчид, Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудын болон ФТХ болон МТТХ-ийн судлаачдын нийт 30 гаруй бүтээлүүд тавигдав.

Бүтээлийн уралдаанд :


I байранд Барилгын политехник коллежийн багш  Ш.Ариунбаяр, Н.Болор, М.Мөнхтулга нарын Пи тоо ба Монгол соёл бүтээл

                           

                     


II байранд Олонлог академийн  багш Б.Төрболдын  Ньютон-Мянгатын томъёобүтээл

            


III  байранд Гурван-Тамир олон улсын дунд сургуулийн 4а ангийн сурагч О.Ариун-Итгэлийн “Pi land” бүтээл

            

тус тус шалгарлаа. Манай өдөрлөгт идэвхитэй оролцож илтгэл хэлэлцүүлсэн, бүтээлээ ирүүлсэн судлаачид, багш, сурагч нартаа хүрээлэнгийн эрдмийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөж байна. 







 



Бусад мэдээлэл