Вэбсайтын цэс
Хиймэл оюун (AI), Машин сургалт (Machine Learning) , Гүний сургалт (Deep Learning).
Хиймэл оюун (AI), Машин сургалт (Machine Learning) , Гүний сургалт (Deep Learning).

















   

Бид өдгөө “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”-ын эринд аж төрж байна. Робот, автомат жолоодлоготой машин, гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд гээд хүний оролцоогүйгээр өөрөө өөрийгөө ажиллуулах чадвартай техник, технологийн ололт, дэвшил өнөөдрийн дэлхийг тодорхойлж байна. Дэлхий нийт ийм том өөрчлөлтийн өмнө тулж иржээ.

Энэ бүхний цаана ХИЙМЭЛ ОЮУН (AI), МАШИН СУРГАЛТ (Machine Learning) , ГҮНИЙ СУРГАЛТ (Deep Learning) гэх зүйл яригдана. Ирээдүйн бүхий л технологи үүнээс хамаарна. 

Дээрх технологийг ашиглан хийж байгаа, хийсэн олон улсад тернд болоод байгаа технологиуд. Үүнд:

1.      АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ МАШИН

Daimler AG (Mercedes-Benz-ийн толгой компани) группийн гүйцэтгэх захирал автомат жолоодлоготой автомашинууд “ямар ч үнээр хамаагүй зорчигчийн амь насыг хамгаална” гэж дуугарсан удаатай. Гэхдээ Mercedes-Benz үүнийг үгүйсгэж, яахын аргагүй мухардмал байдалд хэзээ ч орохгүй байхаар програмчлагдсан гэж мэдэгдсэн.

Харин Google энэ тал дээр тодорхой хариулт өгсөн. Тэдний автомат жолоодлоготой автомашин зам дээрх хамгаалалтгүй зорчигч, хөдөлж буй биетийг мөргөхөөс зайлсхийхээр програмчлагдсан гэж байгаа. Тэгэхээр машин хашлага мөргөж, машин доторх зорчигчийн амь нас эрсдэлд орно гэсэн үг. Хожим Google үүнийг “залруулахдаа”, зайлшгүй нөхцөлд машин хамгийн ойролцоох, овор багатай тээврийн хэрэгслийг мөргөнө хэмээжээ. Тэгэхээр машин үргэлжид хамгийн ойрын бөгөөд хамгийн жижиг биетийг “хайж”, бараадаж явах нь.

 Энэ дагуу Google компани саяхан автомат жолоодлоготой машин нь автозам дээр өөрөөсөө овор ихтэй, том машинаас зай барьж, овор хэмжээ багатай машин руу дөхөх технологио патентжуулж авчээ.
















2.      ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ОРЛОХ РОБОТУУД

Хүний гараар хийж, бүтээж буй ажлыг роботууд, машинууд нэг л өдөр бүрэн гүйцэтгэж чаддаг болно.

Консалтинг болон аудитын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг PricewaterhouseCoopers (PwC) фирмийн шинжээчид робот хүний ажлыг орлон гүйцэтгэх хувь хэмжээ 2030 он гэхэд Японд 21, Их Британид 30, Германд 35, Америкт 38 хувьтай байна гэж тооцоолжээ. Зуун солигдох мөчид өдгөө хүний хийж гүйцэтгэж буй ажлын талаас их хувийг роботууд дангаар гүйцэтгэх гэнэ.

Роботын давалгаанд хамгийн ихээр өртөх салбар бол тээврийн салбар. 2030 он гэхэд тээвэр ба агуулах үйл ажиллагааны 56 хувийг машин гүйцэтгэх боломжтой болно. Дараа нь үйлдвэрлэл болон жижиглэнгийн худалдааны салбарыг нэрлэжээ.

Цаг хугацааны хувьд авч үзвэл, 2027 он гэхэд ачаа тээврийн машинууд автомат жолоодлоготой болж, жижиглэнгийн худалдаа 2031 онд 50-иас доошгүй хувь нь автоматжина. 2049 онд роботууд ном, зохиол туурвиж, 2053 онд мэс засал хийдэг болно.
















Анх 1996 онд шартын алдарт их мастер Каспаровын эсрэг тоглох зариулалттай Deep Blue гэх хиймэл оюун ухааны машин бүтээж шатрын их мастерийг буулгаж авч байсан. Тухайн үед мастерын тоглох арга барилыг судалж, тэр бүх өгөгдлийг Deep Blue өөрөө сурах машинд оруулж өгөн тэр машиныг зөвхөн Каспаровын эсрэг тоглоход зориулж прогармчилж байсан.

Саяхан IBM-н хамгийн сүүлийн үеийн супер компьютер Watson өөрөө бие даан Morgan киноны трэйлерийг найруулсан. Доорх бичлгийг үзнэ үү!


Мэдээ бэлтгэсэн: Информатикийн салбар

Эх сурвалж: https://www.bosch.com/explore-and-experience/artificial-intelligence-in-cars/ http://news.mit.edu/2018/blind-cheetah-robot-climb-stairs-obstacles-disaster-zones-0705



Бусад мэдээлэл