“Энэ нь ертөнц хэрхэн төгсөх замнал байж болно.
Хэрэв сансарт төсөөлж баршгүй хурдаар хоёр протон мөргөлдвөл, мөргөлдөөнөөс үүсэх асар их энерги хэдхэн хором оршоод уурших өчүүхэн хар нүхийг үүсгэнэ.
Тэр хар нүхний байсан хэсэгт бидний оршин буй ертөнцөөс маш өөр физикийн хуультай орон зайн жижигхэн хэсэг буюу хөөс томорч, гэрлийн хурдаар тэлж эхэлбэл, уг мөчид л атомууд задарч, бидний мэдэх ертөнц оршихуйгаас аажмаар арчигдаж эхэлнэ.
“Хэрэв
та тэр тэлж буй хөөсний ойролцоо зогсож байвал, та түүнийг ирж байгааг харж
чадахгүй” гэж Ралеигх дэх
Хойд Каролины мужийн их сургуулийн физикч Кэти Мак өгүүлэв. “Хэрэв уг хөөс таны хол доороос танруу дөхөж
байгаа бол, таны тархи ухаарч амжихаас өмнө таны хөл оршихоо болино”.
Энэ аймшгийн киноны үйл явц зөвхөн манай
ертөнц гурван огторгуйн хэмжээс, нэг хугацааны хэмжээс дээр нэмэгдээд ядахдаа
нэг өөр хэмжээс байвал л тохиолдож болно.Гэвч энэ үйл явц хэрхэн орчлон ертөнц төгсөх
замнал биш юм. Ядахдаа л хараахан эхлээгүй байна.“Хэрэв
ямар нэгэн нэмэлт хэмжээс оршдог л бол ууршиж буй хар нүх ертөнцийг устгаагүй
байна гэдэг нь нэмэлт хэмжээснүүдэд хэмжээний хязгаар тавьж өгч байна” гэж Мак болон Лойолы Чикаго их
сургуулийн Роберт Мкнийс нар arXiv.org-д нийтэлсэн өгүүлэлдээ дурджээ.Эрдэмтэд ямар ч нэмэлт хэмжээсийг хараахан
олоогүй байгаа ба энэ нь ямар нэгэн бодит нэмэлт хэмжээс байлаа ч өчүүхэн
хэмжээтэй байх ёстойг илэрхийлж байгаа юм. Гэвч
нэмэлт хэмжээснүүд оршин байх нь харанхуйн энерги, харанхуйн матери
болон стандарт моделиос цаадах шинэ физикийг тайлбарлахад тусална. Иймээс
физикчид нэмэлт хэмжээсийг олохоор байгаа бүхнээ хийхэд бэлэн байгаа юм.Физикчдийн таамаглаж буйгаар бүр өчүүхэн
нэмэлт хэмжээс ч ертөнцөд нөлөөлж чадна. Жишээ нь гравитац эдгээр
нэмэлт хэмжээсүүдрүү нэвчин ордог байж болох ба энэ нь
яагаад гравитацын хүч бусад тулгуур хүчнүүдээс хамаагүй
сул (SN: 9/29/18, p. 8) байдгийг тайлбарлана.Уг нэвчилт мөн бяцхан хар нүх үүсгэх босгыг
багасгах ба нэмэлт хэмжээс нөлөөлж буй маш өчүүхэн зайд гравитацын хүч
маш хүчтэй болно. “Хэрэв танд
нэмэлт хэмжээснүүд байгаа бол харах нүх үүсгэхийн тулд танд бага орон
зайд маш их хэмжээний матери хэрэггүй ” гэж
Мак өгүүлэв.Ийм учраас зарим хүмүүс CERN дэх Их Адроны Хурдасгуур (LHC) 2008 онд ажиллагаанд ороход бяцхан хар
нүх үүсгэж магадгүй гэж эмээж байсан. Гэвч одоогоор ямар ч бяцхан нар нүх гарч
ирээгүй. (SN Online: 6/24/08).Байгаль өөрөө бүр ч илүү их
энергитэй бөөмүүдийг мөргөлдүүлж чадна. Хамгийн их өндөр энергитэй
бөөмс асар өндөр энергитэй сансрын цацрагуудаас олддог ба галактикуудын хооронд
туулагч протонууд 8 тэрбум электрон вольтоос ч их энергитэй байдаг (SN:
10/14/17, p. 7). Энэ нь LHC-ийн үүсгэх энергиэс даруй 100 сая
дахин их гэсэн үг юм. Хэрэв эдгээр бөөмсийн хооронд мөргөлдөөнөөс хар нүх
үүсвэл, физикчид нэмэлт хэмжээснүүдийн гравитац нөлөө эсвэл ямар
нэгэн объектод ойртож байж гравитац хачирхалтай болж эхлэх
вэ зэргийг судалж чадах юм.Энэ дүр зураг хар талтай. Стивен Хокингийн
1970-д онд анхлан гаргасан онолоор бол хар нүх эцэстээ алга болох хүртэл энерги
хар нүхнээс цацарна (SN: 4/14/18, p. 12). Хар нүхийг хэдий
жижигхэн байх тусам, улам хурдтай ууршина. Иймээс сансрын цацрагийн
мөргөлдөөнөөс үүссэн ямар ч хар нүх агшин зуур алга болно.Энэ нь ертөнцийн хувьд муу мэдээ байж болно.
2015 онд Английн Дурхам их сургуулийн онолын физикч Рут Грегори
болон түүний хамтрагчид хар нүхнүүд уурших үедээ ертөнцийг физикийн хуулиуд маш
өөр төлөвүүд буюу атомууд хоорондоо барьцалдах боломжгүй байдаг
тийм төлөвт оруулдгийг математикаар харуулсан юм.“Ямар
ч бүтэц оршихгүй” гэж Мак
өгүүлэв. “Бид оршихуйгаас нүд
ирмэхийн зуур л арчигдана”.Энэ сүйрлийг вакуумын задрал гэж нэрлэдэг.
Энэ нь ертөнцийн хамгийн үндсэн шинж чанар болох вакуумын төлөв өөрөө хамгийн
тогтвортой төлөв биш байж болох тухай санаан дээр суурилсан. Физикийн хуулиудын
өөр нэгэн тогтоц болсон бүр илүү бага энергийн төлөв дээр суудаг жинхэнэ вакуум
байж болох юм.Грегори болон түүний хамтрагчдын хэлж буйгаар
ууршиж буй хар нүхнүүд жинхэнэ вакуумыг үүсгэх түлхцийг өгч магадгүй.
Ингээд жинхэнэ вакуум үүсэхэд үүнийг тойрсон орон зай жинхэнэ вакуумд нэгдэхийг
эрмэлзэнэ. Хөөс гэрлийн хурдаар томорч, ертөнцийг өөртэйгөө авч одно.“Хар
нүхнүүд хэт дүрсгүй. Тэд үнэхээр вакуумын задралыг үүсгэхийг хүсдэг. Хэрэв
ажиллаж эхэлбэл, энэ процесс маш хүчтэй ” гэж Григори өгүүлэв.Эдгээр санаанууд нэгэн парадоксруу хөтөлдөг.
Асар өндөр энергитэй сансрын цацрагуудын мөргөлдөөн аль хэдийн хэдэн мянган
удаа болцон байх учиртай. Хэрэв нэмэлт хэмжээснүүд оршдог
бол, мөн тэд өндөр энергитэй сансрын цацрагууд бяцхан хар нүх үүсгэхээр
хангалттай том бол вакуум задрал аль хэдийн болцон байх ёстой. Бид
оршсоор, энэ тухай гайхширсаар байна гэдэг нь хэрэв оршдог л бол нэмэлт хэмжээснүүд өмнөх
бодож байснаас ч жижигхэн байх ёстой.
Мак болон Мкнийс нарын тооцоолсноор
ямар ч нэмэлт хэмжээс 16 нанометр эсвэл 1 метрээс тэрбум дахин жижиг байх ёстой
ба нэмэлт хэмжээсийн гравитацын нөлөөлөл тийм хэмжээнд л түгсэн
байх ёстой.
https://www.sciencenews.org/article/universe-continued-existence-implies-extra-dimensions-tiny
Мэдээ бэлтгэсэн: Л. Мөнхжаргал ФТХ, Эгэл
бөөм, Цөмийн физикийн салбар