МУИС-ийн ФИЗИКИЙН ИХ СЕМИНАРТ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
МУИС-ийн Физикийн тэнхимийн Эрдэм
Шинжилгээний Их Семинар 2022 оны 05 дугаар сарын 18-нд 16:00 цагаас онлайнаар
зохион байгуулагдлаа.
Тус семинарт ФТХ-с Цөмийн Шинжилгээний нэгдсэн институтийн нейтроны физикийн лабораторид томилогдон ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн докторант А.Бадмаараг “Нисэлтийн хугацааны нейтрон дифракцын аргаар поликристалл дээжийн хүчдэл болон хүчлэгийг судлах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Судалгааны ажлын хүрээнд
Монголын Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматур болон Өмнөговь аймгийн Ноён
уулын орчмын чулуулагт даралтаас хамааруулан текстур анализ хийсэн нейтрон
дифракцын үр дүнг хэлэлцүүлэв.