Вэбсайтын цэс
Эрдэмтэд шинэ хуйларч буй одны системийг илрүүлжээ.
Эрдэмтэд шинэ хуйларч буй одны системийг илрүүлжээ.

Олон улсын эрдэмтдийн баг аврага одод эцэстэй хэрхэн мөхдөгийг тайлбарладаг одоогийн онолуудыг дахин нягтлахад хүргэхээр шинэ, аварга одны системийг илрүүлжээ.

Нью-Йоркын Их Сургуулийн Космолог, Эгэл бөөмийн физикийн төв дэх NASA Sagan зөвлөлийн гишүүн Benjamin Pope: “Энэхүү систем нь манай галактикт олдсон ийм төрлийн хамгийн анхны систем байх магадлалтай” хэмээжээ. Тодруулбал, эрдэмтэд гамма цацраг үүсгэгч систем буюу маш хүчтэй, плазмын урсгалыг цацруулдаг суперновагийн нэгэн төрлийг илрүүлсэн бөгөөд зөвхөн алсад байгаа галактикуудад тохиолддог гэж үздэг байсан юм. “Энэхүү системийг манай галактик олдоно гэж би тооцоолж байгаагүй, зөвхөн залуу галактикуудад л байх боломжтой” хэмээн Pope нэмж хэлжээ. Түүний гэрэлтэлтээс харахад маш удаан хугацааны турш илрүүлээгүй байсан нь гайхалтай юм.

Nature Astronomy сэтгүүлд энэхүү системийг нээснээ нийтлэсэн ба Apep гэж албан бусаар нэрлэсэн байна. Энэхүү судалгаанд Радио Астрономын Нидерландын институт, Сиднейн их сургууль, Эдинбургийн их сургууль, Шеффилд их сургуулиудын эрдэмтэд оролцжээ.

Дэлхийгээс 8000 гэрлийн жилийн зайд байх энэхүү систем хуйларсан тоосонцор хүрээлэгдэн байдаг ба ер бусын удаан хөдөлгөөн нь ододын мөхлийг тайлбарладаг одоогийн онолууд гүйцэт биш байж болох юм гэдгийг илтгэж буй юм. Манай ертөнц дэх ихэнх аварга одод амьдралынхаа төгсгөлд ойртох үедээ 1000 км/cек-ээс их хурдтай хөдөлдөг маш хурдан салхийг бий болгодог ба энэ нь одны ихэнх массыг аван оддог. Эдгээр хурдан салхиуд одыг мөхөхөөс өмнө эргэлтийн энергийг аван, одны эргэлтийг удаашруулах ёстой.

Эдгээр аварга одод ихэвчлэн хос одтой байдаг ба мөхөж буй одноос гарсан хурдан салхи хос одтой нь мөргөлдөн, рентген болон радио долгион цацаргадаг ба хачирхалтай тоосыг үүсгэдэг хэмээн Нидерландын институтын доктрантур Joseph Callingham тайлбарлажээ. Аппийн тоосны хуйлрал системийн салхинаас маш удаан хөдөлж байгааг тэр нэмж хэлэв. Ийм зүйл тохиолдох нэг нөхцөл нь хэрэв аварга од бараг өөрийгөө тасчин хаях хэмжээд хүртлээ хурдан эргэлдэж байх үед боломжтой. Ийм эргэлт нь од түлшээ дуусган, супернова болон дэлбэрч эхлэхэд бэлэн болж экватороосоо түрүүлээд хоёр туйл дээрээ унаж гамма цацаргалт гаргахыг илтгэж байгаа юм.

Мэдээг бэлтгэсэн: ФТХ-ЭБЦФ салбарын ЭШДаА З. Лхамжав.

Эх сурвалж: https://www.sciencedaily.com/



Бусад мэдээлэл