Манай оронд Физикийн шинжлэх ухаан, тэр тусмаа хатуу
биеийн физик, спектр судлалын салбар шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх, цөмийн
спектроскопын лаборатори байгуулах, Атомын спектроскопын судалгааг үүсгэж
хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэх, сонгож ажиллуулах,
лабораторийн материаллаг баазыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх үйлст үнэтэй
хувь нэмэр оруулсан гавъяатай хүний нэг бол доктор З.Цэвээн юм.
ДОКТОР ЗАНЫН ЦЭВЭЭН
Атомын спектроскопын лабораторийг үндэслэн байгуулагч, эрдэм шинжилгээний ахмад ажилтан.
1929 онд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн.
1940-1947 онд бага, дунд сургууль төгссөн.
1947-1948 онд Увс аймгийн Завхан сумын бага сургуульд багш,
1948 онд МУИС-ийн бэлтгэл анги,
1950-1954 онд МУИС-ийн
тоо физикийн ангийг төгссөн.
1954-1959 онд
Ардын
боловсролын системд багш, хичээлийн эрхлэгч,
гэгээрлийн хэлтсийн дарга,
1959-1961 онд Шинжлэх
ухаан дээд боловсролын хорооны Байгаль судлах
газарт эрдэм шинжилгээний ажилтан,
1961-1965 онд
ШУА-ийн
Байгалийн
ухааны хүрээлэн, Хими физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга,
1965
оноос ШУА-ийн
Физик-математик, Физик техник, Физик
технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгч, зөвлөх,
төслийн удирдагчаар тасралтгүй 60 аад жил амжилттай
ажиллаж ирсэн, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсон манай ахмад эрдэмтэн,
сурган хүмүүжүүлэгч, удирдан зохион байгуулагч хүн бол доктор Занын Цэвээн юм.
З.Цэвээн эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах хугацаандаа
60 гаруй нэг сэдэвт зохиол болон эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, шинэ
бүтээлийн гэрчилгээ хоёрыг, Их дээд сургуулийн оюутнууд, дунд сургуулийн багш,
сурагчдад
зориулан “Спектр
судлалын аргыг УААА-д хэрэглэх”, “8,10-р ангийн цээж бодлогын хураамж”, “Атом
аварга”, “Багш
нарт зориулсан лекцийн эмхтгэл” зэрэг ном, 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээл
туурвин, “Спетроскопын
аргуудыг боловсруулах ба боловсронгуй болгох”, “Монгол
орны болорын түүхий эдийн физик, хими, технологийн шинж”, ”Тунгалаг
болор шил хайлуулах болорын бүтэц, кристобалит төлөвт шилжихэд дулааны болон
гарал үүслийн нөлөөгөөр үүссэн деффектийн нөлөө” зэрэг 10 гаруй эрдэм
шинжилгээний тайлан, зөвлөмж бичихэд зохиогч ба удирдагчаар оролцсон байна.
Манай хүрээлэнгийн ахмад ажилтан, доктор Занын Цэвээн тандаа урт насалж, удаан жаргахын өлзий дэмбэрэлтэй
ерөөлийг өргөн дэвшүүлье!
2019 оны 10 дугаар сарын 31
Доктор М.Цэрэнчимэд