МУИС-ийн ФИЗИКИЙН ИХ СЕМИНАРТ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
МУИС-ийн Физикийн тэнхимийн
Эрдэм Шинжилгээний Их Семинар 2022 оны 05 дугаар сарын 26-нд 14:00 цагаас
онлайнаар зохион байгуулагдлаа.
Тус семинарт ФТХ-ийн
Энергийн судалгааны лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн докторант
Б.Бумаа “Дамжуулагч болон каталитик
шинж чанар бүхий органик нэгдлийн физик, химийн шинж чанарын судалгаа” сэдвээр илтгэл
хэлэлцүүллээ.
Судалгааны ажлын хүрээнд
нам температурын түлшний элементийн катализатор (Pt/PANI) судалгаа, конденсаторын электродын
(PANI/GO) бүтэц шинж чанарыг тодорхойлсон судалгааны үр дүнг танилцуулав.