2020 ОНЫ ФИЗИКИЙН САЛБАРЫН
НОБЕЛИЙН ШАГНАЛ
2020 оны Физикийн нобелийн шагналын хагас нь Рожер Пенрозе-ийн “хар нүх оршин байх нь харьцангуй ерөнхий онолын зайлшгүй таамаглал” хэмээх онолын ажилд, харин үлдсэн хагас нь Райнхард Генцел болон Андре Гезнарын “манай галактикийн төвд байгаа хэт хүнд хар нүх”-ийг илрүүлсэн ажилд тус тус олгосон байна. Эдгээр гурван эрдэмтний нээлтүүд нь ертөнцийн хамгийн сонирхолтой үзэгдлийн нэг болох хар нүхний баталгаа байлаа.
1990 оны эхээр Генцел болон Гезнар
галактикийн төв дэх Sagittarius A* хэмээх бүсийг судлах зорилготой астрономийн
багийг удирдан ажиллаж байсан. Энэхүү хоёр баг галактикийн төвийг тойрон
эргэлдэх оддын орбитыг хэмжихийн тулд Сүүн замын төвийг ажиглах боломжтой
аварга том телескопыг ашигласан. Эдгээр одод маш хурдтай хөдлөх ба зөвхөн нягт
ихтэй, асар хүнд масстай биет (жишээлбэл, аварга том
хар нүх) оддын траектор (SN: 10/5/96)-ыг тайлбарлах боломжтойг хоёр баг олсон. Энэхүү судалгааны ажил нь 10
жилийн турш үргэлжилсэн бөгөөд хар нүх оршин байх, мөн харьцангуй ерөнхий
онолын таамаглал (SN: 10/4/12)-ыг баталгаажуулж өгсөн ажээ. Сүүн замын төв дэх энэхүү биет нь манай нарны
масснаас 4 сая дахин их масстай боловч манай нарны аймгийн хэмжээнээс хэтрэхгүй
хэмжээтэй юм. Тэдний хийсэн ажиглалтаас хамгийн том галактикийн төвд хэт хүнд
хар нүх орших боломжтой гэсэн нотолгоонд
хүрж байгаа билээ.
Энэ жилийн нээлтүүд нягт ихтэй, хэт хүнд биетийн судалгаанд шинэ суурийг
тавьж өгсөн бөгөөд цаашдын судалгааны ажлыг идэвхжүүлэх, тайлбарлагдаагүй олон
асуултын хариултыг эрэх боломжийг олгож байгаа билээ. Мөнтүүнчлэн хар нүхний
дотоод бүтцээс гадна хар нүхний ойр орчимд онцгой нөхцөлд гравитацын онолыг
хэрхэн шалгах асуултын хариулттай нүүр тулж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар ороод авна уу!!!
https://www.nobelprize.org/uploads/2020/10/advanced-physicsprize2020.pdf